Хэдийгээр үзүүлэлт нь жаахан буурсан ч Японы эмэгтэйчүүд дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа бол эрэгтэйчүүд нь шат ахиж, таваас дөрөвдүгээр байр руу орсон байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас мэдээлжээ.
Япон эмэгтэйчүүд дунджаар 86,39 насалж байгаа нь сүүлийн таван жилд анх удаа 0,05 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд өнгөрсөн жилийн зун олон өндөр настан нас барсан байна. "Өнгөрсөн жилийн халуун бие тааруу олон өндөр настан хорвоог орхиход хүргэсэн" болохыг яамны шинжээч тэмдэглэжээ.
Японы эмэгтэйчүүд энэ үзүүлэлтээр 26 жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Тэдний араас дунджаар 85,9 насалдаг Хонконгийн эмэгтэйчүүд, 84,5 насалдаг Францын эмэгтэйчүүд оржээ.
Японы эрэгтэйчүүд дунджаар 79,64 насалж байгаа нь 0,05 насаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэд дэлхийн өндөр настан эрэгтэйчүүдийн дунд дөрөвдүгээрт орж байгаа бөгөөд тэдний өмнө Хонконг /80 нас/, Швейцарь /79,8 нас/, Израилийн /79,7 нас/ эрэгтэйчүүд орсон байна.
З.Амгалан