Хүний биенд хэдэн сая хөлсний булчирхай байдаг. Эдгээр нь бие организмын хэмийг тогтмолжуулахад тустай. Бүх хүн хөлөрдөг. Гэхдээ ажил хэргийн чухал уулзалт эсвэл болзооны үед хөлрөх нь хүнийг тааламжгүй, биеэ барьсан байдалд оруулдаг.
Та хөлөрдөг үү?
Хүн стресс багатай, амгалан тайван бол бага хөлөрдөг болох нь тогтоогджээ. Хөлс илүүтэй гарах нь айж цочирдох, сандарч тэвдэх, биеэ хэт барих зэрэг хурцадмал нөхцөл байдалд үүсч болно. Мөн хэт халуун болох ч юм уу улирлын, цаг агаарын шинж чанар агуулах нь тодорхой.
Гарын алга, хөлний ул зэрэг зөвхөн хэсэгчилсэн байдалтай хөлөрдөг хүмүүс бий. Энэ нь төрөлхийн хөлрөмтгий бус, харин тухайн хүний зан, темпераментаас хамаарсан шинж гэж дүгнэж болно.
Хөлстэйгээ ингэж тэмцээрэй
Хэдийгээр дезондорант нь түр зуурын үйлчилгээтэй ч ажил хэргийн уулзалт, болзоо учралын үед түүн шиг тустай зүйл байхгүй. Харин хамгийн удаан үйлчилгээтэй чанартайг нь сонгохыг зөвлөе. Хөлстэй тэмцэхэд ардын, уламжлалт арга хамгийн сайн үр дүнтэй. Хөлрөмтгий байдлыг багасгахын тулд дор хаяж хагас жилийн эмчилгээний процесс шаардлагатай.
Өтгөн байхуу цайны ханд гарын алга, хөлний ул нь хөлрөмтгий хүмүүст нэн тустай. Унтахын өмнө ийм хандаар хөлрөмтгий хэсгээ сайтар шавш. Хуурай өвс ногоо, сүрэл нь хөлрөмтгий чанарыг үлэмж багасгадаг. Унтахын өмнө мөн гэр дотуур холхихдоо хуурай оймсонд өвс, сүрэл чихэж хийгээд өмсчих.
Хэрэв та энэ процедурыг тогтмол хийж заншвал хөл хөлрөхөө бүрмөсөн болино. Сугаа сайтар угааж халуун хүйтэн усаар шавшиж арчисны дараа хүүхдийн тальк буюу нунтаг пудр түрх. Энэ арга мөн хөлрөмтгий байдлыг багасгах ач холбогдолтой. Түүнчлэн хэт хөлрөмтгий хүмүүс хурц хоол ундыг тохируулж хэрэглэх нь зөв.