logo
Иракийн дайнд 120 орчим мянган хүн амь үрэгджээ

Иракийн дайнд 120 орчим мянган хүн амь үрэгджээ

2013/03/16
2003-2011 онд Ирак улсад орон нутгийн 116 мянган энгийн номхон оршин суугч болон өрнөдийн орнуудын эвслийн 4800 цэрэг  амь үрэгдсэн тухай барууны хэвлэлүүдэд бичжээ. Мөн Вашингтоноос Иракийн дайнд  810 тэрбум доллар зарцуулсан тухай мэдээлсэн байна. Энэ хөрөнгө мөнгөний нэг хэсгийг зээллэгээр санхүүжүүлсэн  одоо АНУ зээлийн хүүг төлөх ёстой болоод байгаа аж. Эцэст «Иракад явуулсан цэргийн кампанит ажиллагааны» өртөг АНУ-ын хувьд 3 триллион долларт хүрэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш