Умард Солонгост барууны ертөнцийн амьдралын муу муухайг харуулсан дүрс бичлэг цацжээ Дүрс бичлэгт Өрнөдийн хөрөнгөтөн нийгмийн хаа сайгүй тааралдах өлсгөлөн, ядуурал болон бусад муу мухайг харуулжээ. Энэ бичлэгийг умардын телевизийн нэвтрүүлгүүдийг нийтэлдэг д германы хэрэглэгч You Tube сувагт гаргажээ. “Хөрөнгөт нийгмийн харанхуй бодит амьдрал” цуврал нэвтрүүлэгт ядуу, гудамжинд орогнодог орон гэргүй хүмүүс хээрийн нөхцөлд хоол авахаар дараалалд зогсож байгааг харуулжээ. Дүрсний цаана нэвтрүүлэгч хүчирхийлэл, АНУ-д чөлөөтэй зэвсэг худалдадаг тухай өгүүлдэг байна. Энэ үеэр зэвсэг зардаг дэлгүүрүүдийг харуулж, “Сэнди хук” сургуулийн буудлагад нэрвэгдсэн хүмүүсийг ээлжлэн харуулна.
Дүрс бичлэгийн текст цаадах бичвэрт хөрөнгөтөн орнууд бол хяналтгүй хүчирхийлэл, хаа сайгүй ядуурал мэтээр өгүүлж байна. Энэ утгаараа Умард Солонгос нь харин бүр эсрэгээр бүх нийтийн амар амгалан, тэгш эрхийн орон мэт гарч байна.
Дүрс бичлэг нь ийм маягийн сурталчилгааны анхных биш юм. Өмнө нь БНАСАУ америкийн цэргүүд цөмийн дэлбэрэлтийн улмаас шатаж байгаа мэтээр монтаж хийсэн бичлэгийг You Tube дээр гаргаж байсан. Дагалдах бичвэрт АНУ өөрийн түрэмгийллээр Умардыг цөмийн туршилтууд хийхэд хүргэсэн гэжээ.
Гэтэл You Tube рүү Call of Duty тоглоомын зохиогчид хандаж, уг бичлэгт тэдний тоглоомын хэсгүүдээс авч ашиглаж, зохиогчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж гомдоллосон тул уг бичлэгийг You Tube устгажээ. Өөр нэг ухуулга сурталчилгааны дүрс бичлдэгт умардын нэгэн залуу Нью-Йоркийг цөмийн бөмбөгөөр устгаж байгаа тухай зүүдэлж байгааг харуулжээ.