logo
2013 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны төрөл, тоо хэмжээг тогтоолоо

2013 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны төрөл, тоо хэмжээг тогтоолоо

2013/03/18

Тусгай төлбөртэйгээр агнуулах ан агнуурын бодлогын шинэчлэл нь төсөвт мөнгө төвлөрүүлэхэд биш орон нутаг болон агнуурын бүс нутагт ховор амьтны нөөцийг хамгаалах менежментийг бий болгох явдал юм. 

Манай улсад 1962 оноос эхлэн улсын төсвийг бүрдүүлэх зорилгоор ховор амьтныг спорт, олзворын чиглэлээр гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулж, бариулж байна. Тухайлбал, 2012 онд нийт 50 угалз, 102 тэх, 3 халиун буга, 44 цагаан зээр, 13 бор гөрөөс, 7 саарал чоно, 150 идлэг шонхор, 545 толгой агнуурын шувууг гадаадын анчдад зуучлан агнуулж, спорт загасчлал хийх 260 гадаадын загасчдыг хүлээн авч ангийн төлбөр, хураамжийн орлогоос 3,5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Сүүлийн 4 жилийн байдлаас харахад жилд 50 гаруй угалз, 170 гаруй тэх, 200 орчим идлэг шонхор агнаж, барихаар тогтоож байжээ. 2013 оны хувьд 15 угалз, 32 тэх, 10 халиун буга, 50 саарал чоно, 40 бор гөрөөс, зэрлэг гахай 10 толгойг агнуулах, тул загас 200 толгойг бариулаад, буцаан усанд нь тавиулахаар Засгийн газраас тогтоолоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш