logo
Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэнэ

Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэнэ

2013/03/18

Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн иржээ. 2013 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Кени улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улс эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарласан байна. 

Дэлхий нийтээрээ байгаль орчинд нээлттэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн 2013 оны уриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ- Хоол, хүнсний хаягдлыг багасгая” юм. Энэ өдрийг манай улс 2013 оны 6 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Дээрх өдрүүдэд Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо тэмдэглэн өнгөрүүлэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газраас баталж, арга хэмжээ төлөвлөгөө, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш