Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 30, 31-нд Монголд айлчилах гэж байна. Тэрбээр 30-нд Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржтой уулзан, эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах ажлын явц болон газрын ховор металл олборлоход Японы талаас үзүүлэх тусламжийн талаар ярилцаж, 31-нд эх орондоо буцна гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайдыг энэ жилдээ багтаан Монголд айлчлахыг урьсан тул тэрбээр ийн айлчилж буй аж. Японы “Санкэй шимбүн” сонинд мэдээлсэнээр “Ерөнхий сайд Абэ Монголын Ерөнхийлөгчтэй газрын ховор металлын олборлолт, эдийн засгийн түншлэлийн талаар ярилцахаас гадна сүүлийн үед Сэнкаку арлыг булаацалдан харилцаа муудаад байгаа Хятад улсад шахалт үзүүлэх зорилгоор хөрш оронд нь айлчилж байна. Маргаантай арлын асуудлаар алхам ч буулт хийхгүй гэж буй Шинзо Абэ гадаад бодлогоо Хятадад хандуулна гэж мэдэгдээд байгаа. Монголд хийх айлчлал энэ бодлогын эхлэл байж болох юм. Мөн Монгол социалист улс байсны хувьд Хойд Солонгостой сайн харилцаатай төдийгүй, Япон-Хойд Солонгосын яриа уулзалтыг өөрийн нутаг дээр зохион байгуулж байлаа. Тиймээс Хойд Солонгосын талаар ч Монголд ярилцах бололтой” гэж бичжээ.