logo
МУИС сургалтын төлбөрөө 30 хувиар нэмэх нь

МУИС сургалтын төлбөрөө 30 хувиар нэмэх нь

2011/08/01
Хичээлийн шинэ жил дөхөн оюутан сурагчид, эцэг, эхчүүд их, дээд сургуулийн сургалтын төлбөр хэрхэн нэмэгдэх бол хэмээн яс хавтайн хүлээж байгаа. Жил жилийн намар суга өссөн их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаас үүдэн хэл ам гарч, БСШУЯ-наас ажлын хэсэг гаран үндэслэлтэй нэмсэн эсэхийг нягталдаг ч сургуулиуд төлбөрөө төдийлөн буулгаад байдаггүй. Энэ жилийн хувьд их, дээд сургуулийн сургалтын төлбөр 20-30 хувиар нэмэгдэх сураг дуулдаж эхлээд байна.
Тухайлбал МУИС төлбөрөө 30 хувиар нэмэхээ мэдэгдээд байгаа гэнэ. Тэгвэл ХААИС-ийн сургалтын төлбөр 25 орчим хувиар нэмэгдэх нь.
ШУТИС-ийн удирдлага инфляцийн түвшинд тулгуурлан үнээ хэдэн хувиар нэмэхээ шийднэ гэсэн байр суурьтай байгаа юм байна. Ирэх хичээлийн жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд сурч буй өдрийн ангийн оюутнууд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болж байгаа болохоор цалинтай оюутнуудаасаа авах төлбөрөө сургуулиуд ч чамгүй нэмэх бололтой.
Г.Жаргал
shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш