Их Британийн давж заалдах шатны шүүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор танилцуулжээ. Энэ шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар өнөөдөр Гадаад харилцааны яамны Консулын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр тус газрын захирал Д.Ганхуяг мэдээллээ.
Засгийн газрын зүгээс давж заалдах шатны шүүхэд холбогдох материалыг гарган өгсөн ч шүүхийн шийдвэрт нөлөө үзүүлсэнгүй. Тэрхүү материалд Англи Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асаны хэлсэн үг, уулзалтын тэмдэглэл хүртэл байсан аж.
Элчин сайд Б.Хурцыг Англи руу ажлын шугамаар явах асуудлыг маш их дэмжиж байсан бөгөөд түүний очих талаар улсынхаа цагдаагийн байгууллагад нууц мэдээлэл өгч байсан, түүнд бизнес ангилалын виз гаргаж өгсөн, Б.Хурцыг баригдсаны дараа яаравчлан нутаг буцсан гэх мэт олон олон асуудлыг манай талаас тавьж байжээ.
Давж заалдах шатны шүүх Б.Хурцыг Германы талд хүлээлгэн өгөх хүртэл нэлээд хугацаа байгаа бөгөөд манай улс дахин давж заалдах эсэхээ шийдэх ажээ.
Засгийн газраас Б.Хурцын асуудлаар шийдвэр гаргах тусгай ажлын хэсгийг байгуулсан талаар Д.Ганхуяг захирал хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Тэрхүү ажлын хэсэг Олон улсын шүүхэд хандах уу, дахин давж заалдах уу, эсвэл Европын хүний эрхийн шүүхэд хандах уу гэдгийг судлан шийдэх ажээ.
Б.Хурцыг Германы талд шилжүүлэн өгсөн тохиолдолд тус улсын хууль эрхзүйн орчныг судлах гэх мэт олон асуудал тулгарна гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улс Герман Улстай ялтан солилцох гэрээ байхгүй болохоор нэлээд хүндрэл үүсч магадгүй хэмээн ажлын хэсэг үзэж байгаа ажээ.
Б.Сонор
Shuum.mn