logo
рилгын компаниудын санал хүсэлтийг сонсов

рилгын компаниудын санал хүсэлтийг сонсов

2013/03/19

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгуулага, компаниудын удирдлагуудтай Барилга, хот байгуулалтын яамныхан ээлжит уулзалтаа хийлээ.

Энэ удаад орон сууцны нийлүүлэлтийг дэмжих төр хувийн хэвшлийн түншлэл уулзалт ярилцлагыг Барилгын хөгжлийн төв, үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч төвтэй хамтран зохион байгуулав.

Уулзалтанд барилгын 70 гаруй компанийн 200-аад төлөөлөл оролцож, иргэдийг хэрхэн орон сууцжуулах боломж,чадамж байгаагаа ярилцаа.

Статистик тоо мэдээллээр 2012 онд 11 349 айлын орон сууц  Улаанбаатар хотод ашиглалтанд орсон бол 2013 онд 19 300 айлын орон сууц ашиглалтанд орох юм байна.  Энэ жил ашиглалтанд орох сууцны 14 030 нь 55 м кв, 3480 нь 55-70 м кв, 1880 нь 75-аас дээш м кв тай байр байгаа.

Эдгээр орон сууцны хэд нь ямар ч асуудалгүй бэлэн болох вэ, хэдэд нь дэмжлэг хэрэгтэй болохыг салбарын яамныхан сонслоо.

Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын яам Монгол банктай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байгаа.  Зээлийн эх үүсвэр шийдэгдэж, эрэлт талаасаа 800 тэрбум төгрөг орон сууцны моргейжийн зээлд зориулахаар болсныг  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэв. Одоо нийлүүлэлт талаа хамтдаа ярилцья.   Тухайлбал энэ жил яг хэдэн орон сууц барих вэ?  Дутагдаж гачигдаж байгаа зүйл юу байна?  Баригдаж байгаа орон сууцнуудад ямар хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсэн асуудлаар нүүр тулан уулзаж байгаа юм гэж тэрээр хэллээ.

Орон сууцны нийлүүлэлтийг дэмжихийн тулд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг яамнаас хэрэгжүүлж эхэлсэн.  Материал үйлдвэрлэгчдэд 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ийнхүү эргэлтийн хөрөнгөөр дэмжих нь үндэсний үйлдвэрүүдээ дэмжээд зогсохгүй та бүхний ажилд ч тус болно гэв.

Уулзалт ярилцлагыг эхлүүлсэний дараа БХБЯам, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд барилгын компанийхантай ганцаарчилсан уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсон, ямар дэмжлэг хэрэгтэй болохыг нь тэмдэглэж авав. Мөн судалгаа бөглүүлж энэ бүхний үндсэн дээр хамтран ажиллаж иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангахаар ярилцаж байна.

Орон сууцны үнийг бууруулахын тулд шинэ технологи энэ салбарт нэвтрүүлэх, газар дэд бүтцийг төрөөс шийдэж өгөх, мөн компаниудад хөнгөлөлттэй зээл олгож өгөх зэрэг хүсэлтийг компаниудын зүгээс  тавьж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш