logo
Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв нээлтээ хийлээ

Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв нээлтээ хийлээ

2013/03/19

Эрүүл мэндийн яамнаас төрийн бус байгууллагуудыг дэмжиж, үйл ажиллагаа явуулахад нь тусламж үзүүлж, иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулах зорилгоор "Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв"-ийн байрыг өнөөдөр хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ.

“Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвсэл”-ээс иргэд олон нийтийг архидан согтуурах эрсдэлт зан үйлээс сэргийлэх, архины асуудалтай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг тус байранд явуулах аж. Тус төв Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Жанчивдэчинлэн хийдийн урд байрлаж байгаа бөгөөд тус төвийн хамт олон энэхүү үйлчилгээг авах иргэдийг урьж байна.

Төвийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Л.Насанцэнгэл нар оролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш