АНУ, Японы цэргийн командлалууд Хятадаас Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудад гарч мэдэх Хятадын дайралтыг хамтран няцаах ажиллагааны төлөвлөгөөг зохиохоор шийдвэрлэв. Сенкаку арлуудын тухай товчхон өгүүлэхэд Хятад улс эдгээр арлыг Дяоюйдао буюу угаасаа Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байгаа хэмээн үздэг юм.
Өнгөрсөн намар Токио хэдэн арлыг улсын мэдэлд авснаас хойш маргаан хурцдсан. Хятад улс үүнтэй холбогдуулан эсэргүүцэл мэдэгдэл гаргаж байсан билээ. Япон, Хятадын хоорондын хоёр талын маргаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж АНУ мэдэгдсэн боловч цэргийн мөргөлдөөн гарсан нөхцөлд Токиогийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхээ батлан илэрхийлэв. Хятадын десант эдгээр аралд буувал зохих ажиллагаа явуулах тухай арлуудыг хамгаалах америк-японы шинэ хөтөлбөрт заасан гэж Японы хэвлэлд бичжээ. Тус хэвлэлд цааш нь өгүүлэхдээ: "Сенкаку арлуудыг тойрсон мөргөлдөөн үүссэн цагт АНУ-ын зэвсэгт хүчний ашиглах тодорхой боомт, барилга байгууламж, эмнэлгийн ба тээврийн байгууллагуудыг тодорхойлон заах юм.
Мөн төлөвлөгөөг зохиосон нь Бээжинг тогтоон барих хүчин зүйл болно" гэсэн байна. Тус баримт бичиг дээр командлалууд энэ долоо хоногт ажиллаж эхлэх аж. Японы штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн генерал Сигэру Ивасаки Номхон далайн Гавай арлууд дахь АНУ-ын зэвсэгт хүчний Төв байранд хүрэлцэн очих юм.