Энэ сарын 25-наас АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг 13 орны 60 гаруй шилдэг циркчин, Монголын циркийн тайзнаа нэгэн долоо хоног тоглох гэж байна. Тус олон улсын циркийн тоглолтыг “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ хоёр жил тутамд зохион байгуулаж байхаар болжээ. Энэхүү тоглолтонд оролцохоор ирэх жүжигчид Олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож алт, мөнгө, хүрэл цом хүртсэн шилдэг үзүүлбэрүүдээ үзэгчдэд бэлэг барих юм байна. Тэр дундаа бяцхан үзэгчдийгээ баярлуулахаар хөгжилтэй алиалагчид, авьяаслаг муужгай болон акробатчин нохой зэрэг өхөөрдөм жүжигчид бас ирж байгаа гэнэ.Энэхүү тоглолтын тасалбар харьцангүй хямд зарагдана гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.