Дашрамд хэлэхэд хүний бие гэдэг тухайн хүний хүсэл тэмүүлэл, эрхэм чанар, дутагдлын толь юм. Өөрийгөө ямар мундаг менежер (эрдэмтэн, зураач буюу тамирчин) болох тухай чамд ярьж байх хооронд чи түүний гадна төрхийг анхааралтай ажиглан зан ааш, дадал зуршил, сэтгэлийн хөдөлгөөнийх нь талаар дүгнэлт хийгээрэй.
БЯЦХАН АВАРГА
Анхны харцаар: Хэмжээ хэрэгтэй байлаа гэхэд энэ тохиолдолд харин үгүй. Тиймээ, тэр намхан нуруутай. Гэхдээ дунд оврын цахилгаан станцаас дутахгүй эрч хүчтэй. Том Крузыг хараад чи үүнд итгэх болно. Хэрвээ чи шургуу, эрч хүчтэй эр хүнд дуртай бол наашаа анхаарлаа хандуулаарай.
Түүний нууц “би”: Тэрээр хүүхэд ахуйдаа бусад хөвгүүдтэй адилхан харагдахын тулд тун их зүтгэл гаргадаг байжээ. Намхан нуруутай хэвээрээ байсан тул булчин шөрмөстэй болохын тулд спортын зааланд хэдэн цагаар ч хамаагүй хичээллэдэг байж. Ямар араншинтай хүүхэд байсныг чи төсөөлж байна уу? Хэрвээ тэр өмнөө зорилго тавьсан л бол ямар ч аргаар хамаагүй зорьсондоо хүрэхийн төлөө тэмүүлдэг байж. Бүсгүй хүний сэтгэлийг татах, эсхүл албан тушаал ахих гээд ямар ч зорилго тавьсан байж болох. Энэ бүхэн түүнд амаргүй байсан боловч өмнөө тавьсан зорилгодоо заавал хүрч сурчээ. Тэрээр бусадтай адилхан амьд явах эрхтэй гэдгээ насан туршдаа нотлох болно.
Түүний эрч хүч ба сул тал: Ийм залуус намхан нуруутай болоод ч тэрүү, том юмны тухай ярих дуртай байдаг байдаг. Тэд Эйнштейн, Сартр, Коэльогоос иш татаж ярьдаг. Хүн төрөлхтөний сор болсон хүмүүсийн бүтээлийг мэддэг нь түүнийг таны нүдэнд огт өөр хүн болгон харагдуулна. Түүний яриаг сонсон өөрийн эрхгүй биширч, ямар ухаантай хүн бэ? Ёстой гайхамшигтай! гэх вий. Удалгүй чи түүний өөр нэг зүйлийг үнэлэн бишрэх болно. Хэвтээ байдалд түүний өндөр нам огт хамаагүй болохыг чи ойлгоно. Гэхдээ аливаа зүйлд нямбай ханддаг түүний зан чанар чамд тун их таашаал бэлэглэнэ.
Сэтгэлийн хөөрөл: Бяцхан жаал биш эрч хүчтэй эр хүн гэдгийг түүнд мэдрүүл. Хэрвээ чи түүнд иллэг хийж байгаа бол хамаг хүч чадлаа гарга. Дашрамд хэлэхэд чи түүнд урьд өмнө сонсож байсан онигооноосоо хамгийн олиггүйг нь ярьж өгмөөр санагдаад ярьж өгөхөд тэр чанга инээхээс чамд эвгүй үг хэлэхгүй.
АВАРГА БИЕТЭН
Анхны харцаар: Булчин шөрмөс нь зангирсан ийм хүнийг хотын гудамж, офис, дэлгүүр, спортын клубт харсан хүн анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Өргөн цээж, бүдүүн хүзүү, аварга том гартай энэ залуугаас байгаль эх юугаа ч хайрласангүй.
Түүний нууц “би”: Тэрээр хаана ч очсон үргэлж бусдын анхаарлын төвд байдаг. Бүхнээс илүү гэдгээ эргэн тойрныхоо хүмүүст үргэлж нотлох ёстой болдог нь түүнд амаргүй байдаг ч тэрээр энэ байдалдаа аль хэдий нь дасчээ. Ийм учраас инээхдээ, гитар тоглохдоо, бөмбөг цохихдоо бусдаас давуу байж, бүгдийг коктейлоор дайлах болдог. Үнэндээ бол бусдын анхаарлыг татахгүй, амьдралдаа ганц удаа ч гэсэн тайван амьсгаа авахыг тэрээр тун их хүсдэг байна. Гэхдээ түүнээс бусдаас давуу байхыг хүсэн хүлээдгийг мэддэг учраас тэрээр хүмүүсийн хүслийг биелүүлдэг байна.
Түүний эрч хүч ба сул тал: Тэрээр биеийнхээ галбирт тун сэтгэл хангалуун байдаг нь сайн хэрэг. Тийм учраас өөрийг нь шүтэн биширдэг найзуудынхаа нүдэн дээр чамайг өргөн ханхар цээжиндээ тэврэх тун дуртай. Гэхдээ түүнээс өдрийг хэрхэн өнгөрөөсөн тухайгаа бичсэн урт,,мейл,, авна гэж хүлээсний гарз. Тэр ажил хэрэгч, байдлыг бодитойгоор хардаг хүн. Тийм учраас хамгийн их сэтгэл хөдөлсөн үедээ тэр чамайг дуугай л тэврэх болно. Харин сексийн хувьд бас л шилдэг нь. Ор дэр гэдэг түүний хувьд спортын дэвжээ л гэсэн үг. Түүний эрч хүч өглөө болтол хүрэлцэнэ.
Сэтгэлийн хөөрөл: Өөрийн сул дорой гэдгийг түүнд үзүүл. Тухайлбал, шүүгээнийхээ байрлалыг өөрчлөх гэсэн юм, туслаач гэж түүнээс гуй. Энэ шүүгээ 200 кг жинтэй учраас энийг хөдөлгөж чадах хүнийг би 3 жил хайж байна гэдгээ хэлэхийг битгий мартаарай. Тэр бүхнийг чадна гэдгээ нотлох боломжийг алдахгүй гэдэгт итгээрэй.
ТӨГС ТӨГӨЛДӨР БИЕТЭН
Анхны харцаар: 170-180 өндөр, зангирсан булчин, өргөн цээж гээд л төгс төгөлдөр бие цогцос. Олимпийн бурхадын элч болсон энэ залууд далавч л дутуу. Гэвч болзоонд явахад далавчаар яах ч юм билээ?
Түүний нууц ”би” Түүний гайхамшигт бие цогцос нь бурханаас хайрласан хишиг. Тэр ийм сайхан бие хаатай болохын тулд хэзээ ч хүч хөдөлмөр зарж байсангүй. Төрөлхийн л ийм байсан юм чинь. Гоолиг сайхан бие бялдараа бусдад гайхуулахын тулд тэр бүхий л боломжийг хайдаг. Хүмүүсийн магтаал түүний хувьд адреналин болдог байна. Чамайг асуудлыг бие даан шийдэх бүрд тэр чамд тун их талархдаг. Учир нь чамайг ажилтай байх хооронд түүнд шинэ хүмүүсээс магтаалыг үг сонсох боломж гардаг байна. Тэр хэтэрхий өөртөө хайртай хүн. Гэхдээ энэ нь адгийн амьтан гэсэн үг биш шүү.
Түүний эрч хүч ба сул тал: Хэрвээ чи хурц мэдрэмжийг хайж байгаа бол тэр чамд яг тохирно. Унтаж байтал чинь чамайг шөнийн клуб рүү дагуулж явахын тулд шөнийн 3 цагт гэнэтхэн ороод л ирнэ. Хэрвээ чи түүнтэй хамт амрахаар төлөвлөн сарын өмнө амралтын эрхийн бичиг худалдан авсан бол үнэхээр андуурч. Бүх юм түүний хүссэнээр л байх болно. Харин тэр цагийн хуваарь мөрдөх дургүй. Сексийн хувьд ч гэсэн тэр гайхалтай дураараа. Хэзээ, хаана, ямар шалтгаанаар дур тачаал нь хөдлөн чам руу дайрахыг урьдчилан таамаглах аргагүй. Өдөр, шөнө хэдийд ч түүний дур тачаал нь хөдлөхөд бэлэн бай. Тэр сексийн хувьд ч бусдаас илүү гэдгийг мэдэж ав.
Сэтгэлийн хөөрөл: Бусдыг соронзон шиг татдаг ийм эр хүн өөртөө тохирсон бүсгүйг хайдаг. Уран сэтгэ, тэгвэл тэр чинийх болно. Байрлалаа солин загас наадуулах, хамгийн тохиромжгүй нөхцөлд хоёрдмол утгагүй санал хэлэх зэрэг нь түүний эрогенный бүс нь.
РОМАНТИК ЗАЛУУ
Анхны харцаар: Тэрээр яг л мөнхийн жаалхүү Хью Грант гэсэн үг. Өндөр нуруутай, уян налархай, энхрий ялдам, дуугай томоотой тэрээр өөрийг нь ойлгож, хайрлан энхрийлэхийг чамаас хүлээнэ. Хэдийгээр тэр аль хэдийн эрийн цээнд хүрсэн ч гэсэн түүнд үргэлж аз жаргалтай төгсдөг үлгэр таалагддаг.
Түүний нууц “би” Төрөлхийн сайхан бие бялдар, өндөр нурууныхаа ачаар тэр ертөнцийг бага зэрэг ихэмсгээр хардаг. Энэ бол ихэмсэг зан биш, харин өөрийгөө болон бусдыг хүндэтгэн зайнаас харьцдаг төрөлхийн мэдрэмж. Тэрээр бусдыг ажиглах дуртай. Бусдын анхаарлыг ямар нэг аргаар татахыг хүсдэггүй учраас идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэггүй. Дашрамд хэлэхэд тэр спортын зааланд очих тун дургүй. Гэхдээ сэхээтнүүдийн дуртай хобби болох хөгжим сонсох, ном унших, зураг зурахад дуртайяа цаг заваа зарцуулдаг.
Түүний эрч хүч ба сул тал: Аливаа нэг юмыг хийхийн тулд тэрээр урьдаар сайтар эргэцүүлэн боддог. Ийнхүү сайтар тунгаан бодсоны эцэст шийдвэрээ гаргадаг. Чи цаг нь болохыг хүлээгээд л тэвчээртэй бай. Тэр ганц шөнийн сексийг сонгох хүн биш. Хайр сэтгэлээ илчлэн, бат бэх холбоо тогтоохыг мөрөөддөг. Хайр сэтгэлийн тухай их уншсан учраас өөрийн уншсан хамгийн сайхан романы баатартай адилхан байхыг хүсдэг. Таны хайр сэтгэл, нэг сар, нэг жилээс удаан үргэлжлэнэ гэдэгт та эргэлзэх хэрэггүй.
Сэтгэлийн хөөрөл: Тансаг үнэртэн, уянгын дуу, сайхан үнэртэй лааны талаар чиний мэддэг бүхэн чамд хэрэг болно. Тэр чиний романтик тэмүүллийг үнэлэх чадвартай эрчүүдийн нэг. Чамайг торгон цагаан хэрэглэлийн тухай цухуйлгахад л 10 эрийн 9 нь егөөтэй ярвалзах бол тэр харин баярлан бахадна. Болзоондоо үнэтэй дэлгүүрээс авсан цагаан хэрэглэлтэй ирж ч магадгүй.