УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга Р.Бурмаатай ярилцлаа. Түүний хувьд чуулган завсарлана гэдэг гишүүд амарч байгаа хэрэг биш гэдгийг онцолж байв.
-УИХ-ын намрын чуулган завсарлаад нэлээн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд таны хувьд ямар ажил амжуулав. Байнгын хорооны дарга гэдэг утгаараа ажил ихтэй л байх шиг байна?
-Завсарлаагүй. Өргөдлийн байнгын хороо чуулган завсарласан эсэхээс үл хамааран байнгын ажиллагаатай байдаг. Одоогоор ажил хэвийн явагдаж байгаа. Иргэдээс ирж байгаа өргөдлүүдийг хүлээн авч, санал хүсэлтийг нь судалж, нээлттэй сонсгол хийх зэргээр ажиллаж байна даа. Мөн завсарлагааны хугацаанд Орхон аймагт ажиллаж, эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон.
-Өргөдлийн байнгын хороонд иргэдийн хамгийн их тавьдаг хүсэлт юу вэ?
-Ихэнх нь хувийн хүсэлт байдаг. Байр орон сууцтай болгооч, ажилд оруулж өгөөч, зээлд хамруулаач, сургалтын тэтгэлэг, эмчилгээний зардал олгож туслаач гэсэн хүсэлт л их ирэх юм. Гэвч тэдгээр нь УИХ-ын шийдэх асуудлын хүрээнд байдаггүй л дээ. Тиймээс манай байнгын хороо хаана хандах, ямар хууль дүрмийн дагуу хөөцөлдөх ёстойг тэдгээр иргэдэд зөвлөдөг юм. Гэр хүссэн байвал хорооны даргадаа өргөдлөө өгчихөж болно гэх мэт мэдээллээр хангадаг. Нөгөөтэйгүүр иргэд УИХ-тай холбоотой асуудлаар УИХ-ын тогтоол шийдвэрийн төсөлд саналаа өгдөг. Хуулийн хэрэгжилтэд сэтгэл ханамжгүй байгаа бол асуудал тавьж болдог. Үүний нэг жишээ нь өнөөдрийн 100 мянган айлын орон сууцтай холбоотой асуудал байна. 2010 оны Засгийн газрын 36 дугаар тогтоолын дагуу 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс болж хохирсон иргэдийн өргөдлийн дагуу нээлттэй сонсгол зохион байгууллаа. Өргөдөл гаргасан 21 иргэний өргөдөл дээр судалгаа хийж, холбогдох төрийн байгууллагынхантай уулзан тайлбар, байр суурийг нь сонслоо.
-Сонсгол хийх нь нэг хэрэг. Түүнээс ямар дүн гарав, хохироод байгаа иргэдийн хохирлыг барагдуулах ямар гарц олов гэдэг чухал шүү дээ?
-Юуны түрүүнд иргэд жагсаад өлсгөлөн зарлах гэж байна гээд энэ сонсголыг зохион байгуулаагүй гэдгийг хэлье. Байнгын хороонд албан ёсоор бичгээр ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу л хийж байгаа ажил. Нэгдүгээр сард байнгын хорооны хурлаас иргэдээс ирж байгаа өргөдлийн дагуу нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэсэн шийдэвр гарсны дагуу энэ ажлыг хийж байгаа юм. Гарц ямар байгааг л тал талаас нь ярилаа.
УИХ-ын шийдвэр 2010 онд гараад хоёр үе шаттайгаар “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон юм билээ. 200 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргаж орон сууцны зээлийг бага дунд орлоготой иргэдэд олгоно гэж. Гэвч тухайн оныхоо төсөвт огт суугаагүй, ямар ч хөрөнгийн эх үүсвэр байхгүй байхад тэр мөнгийг ямар нэгэн аргаар гаргахыг Хөгжлийн банкнаас шаардсан байгаа юм. Гэтэл энэ банк нь олон улсын зах зээлээс төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зорилгоор 600 сая ам.доллар буюу одоогийнхоор 800 тэрбум төгрөгийг босгосон байдаг. Гэхдээ тэр нь богино хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Огт ондоо зорилгоор босгосон мөнгөнөөс 50 тэрбум төгрөг гаргаад сонгуулийн өмнө 1100 гаруй иргэнд бага хүүтэй зээл олгочихсон байгаа юм. Тэгэхээр сонгуульд зориулсан шоу байжээ гэдэг нь харагдаж байгаа биз.
-“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шийдвэр хамтарсан Засгийн газрын үед гарсан биз дээ. Гэтэл одоо өмнөх Засгийн газрын хөтөлбөр энэ Засгийн газарт хамаагүй гэсэн байдлаар хандаж байгаад хохирогчид шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Ингэж хандаагүй. Иргэдийг хохиролгүй болгох нь чухал юм. 700 гаруй иргэний асуудлыг шийдэхийн тулд 30 тэрбум төгрөгийг 2013 оны төсөвт суулгасан байгаа. Цаана нь өргөдлөө өгсөн 2600 орчим иргэн бий гэж байна. Тэр хүмүүсийн асуудлыг шийдэх, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг цаашид яах вэ гэдэг хоёр асуудал байгаа. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гэж хэзээ ч бүтэхгүй зүйл гэдгийг бид харлаа шүү дээ. Хүүгийн зөрүүг бусад татвар төлөгчдийн мөнгөөр хаагаад явна гэдэг байж болохгүй. Үүнийг өөрчлөхийн тулд Ерөнхий сайдаар тэргүүлсэн ажлын хэсэг гарсан, судалгаа хийж байгаа. Цаашид хэрхэх талаар тодорхой шийдвэр гаргах байх. Түр хороо байгуулан жагссан иргэдээс Нийгмийн бодлогын байнгын хороонд өргөдөл өгсөн гэсэн. Илүү бодит хүүтэй, гэхдээ арилжааны банкуудаас бага хүүтэй зээлд хамруулаад хүүгийн зөрүүг төсөвт суулгах боломж байгаа гэсэн дүгнэлтэд Сангийн яам хүрээд байгаа гэсэн.
-Таны хувьд Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Сонгуулийн хууль заавал нэгдсэн байх шаардлага нь юу юм бэ?
-Манайх сонгууль тус бүрээ өөр өөр хуулиар явуулдаг. Гэтэл тэр хуулиудаас нь маш олон зөрчил дутагдал гардаг байхгүй юу. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гэхэд л гурван өөр байгууллага гаргадаг. Нэг жилд гаргасан нэрсийн жагсаалт нь 286 мянган орчим хүнээр зөрж байна гээд бодохгүй юу. 1,5 сая орчим хүн саналаа өгдөг гэхээр бараг 20 орчим хувь нь байгаа юм. Давхардсан, гээгдсэн хэрэг нь эзэнгүй байдаг. Үүнээс болж сонгогчдын сонгох эрх нь зөрчигддөг. Нэгдсэн хуулиар нэг асуудлыг нэг л байгууллага хариуцна. Хэрэв нэрсийн жагсаалт буруу гарсан бол хариуцлага тооцох байгууллага нь тодорхой байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр сонгууль өөрөө процесс байдаг учраас зохион байгуулах гол гол зарчмууд нь нэг байх ёстой. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдал, сонгуульд оролцох эрхийг тэгш хангах гэх мэт зарчмууд бүх сонгуулиар адил байх ёстой юм.
-Ерөнхийлөгчийг одоогийн давуу талаа ашиглаад шоудаад байна гэх ч хүн байгаа. Энэ талын зохицуулалт хуульд яаж тусав?
-Сонгуулийн хуульд боломжтой олон зохицуулалт хийсэн. Одоогийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвшлээ гэхэд бусад нэр дэвшигчийн тэгш боломжийг сайтар хангаж өгсөн гэж бодож байгаа. Нэр дэвшигч төрийн хамгаалалтад орно. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаасаа хойш төрийн хамгаалалтаасаа бусад үйл ажиллагаанд төрийн албан хаагч, унаа тэрэг зэрэг төрийн эх үүсвэрийг хэрэглэхгүйгээр зохицуулсан. Ерөнхийлөгч байсан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оргил цагаар хямдхан сурталчилгаа цацаад байна гэж байхгүй. Ижилхэн тарифтай, эх сурвалжтай мэдээлэл цацагдана гэсэн үг. Хуучин бол ор үндэсгүй гүтгэх явдал их гардаг байсан. Энэ удаад нэвтрүүлэг хийлээ гэхэд ямар намын, аль штабын мэдээлэл вэ гэдэг нь ч тодорхой байх юм. Эргээд хариуцлага тооцох эзэн нь байж байна гэсэн үг. Хариуцлага тооцох үүргийг нь Шударга өрсөлдөөний байгууллагаас хариуцна. Эх сурвалжаа бичээгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагад нь хариуцлага тооцно. Зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг гурав хүртэлх сараар хаах юм. Өмнө нь Сонгуулийн сурталчилгааны хуулийг зөрвөл 250-850 мянган төгрөгөөр торгоод л өнгөрдөг байсан. Олон зуун сая төгрөг далд сурталчилгаанд авчихаад сая хүрэхгүй төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь амар л байсан байх. Одоо тийм зүйл байхгүй. Ард түмний мэдлийн агаарын орон зайг ашиглаад айлын хойморт урилгагүй зочилж байж дуртай юмаа ярьж ард түмний тархийг угаах ажил хийж болохгүй гэж л байгаа юм. Энэ дээр ч адилхан тэгш шаардлага тавьж байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Ерөнхий сайд одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Сонгуулийн хуулийг боловсруулсан хүний хувьд ямар бодолтой байна вэ. Хуулийн хугацаа болоогүй байхад ийм зүйл ярих нь хууль зөрчсөн хэлбэр биш үү?
-Сонгуульд нэр дэвшүүлье, тэгье, ингэе гээд яриад баймааргүй байна. Яагаад гэвэл нэр дэвшүүлэх ажиллагаа хуулиараа цаг хугацаа нь болоогүй. Тэр хүнийг дэмжье, Ерөнхийлөгчөөр сонгогдчихоосой гэж үзэл бодлоо илэрхийлэх нь хүн бүрт нээлттэй. Тэгэхээр миний хувьд энэ талаар ярихгүй.
-УИХ бүрэлдээд бараг жил тойрох гэж байна. Монголын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүнтэй боллоо гээд байдаг. Бид ийм нэг часхийсэн санаачлага гаргасан гээд хэлчих зүйл юу байна?
-Нийлж хуулийн төсөл өргөн бариагүй ч нэг нэгнээ дэмжиж ажиллаж байгаа. Жишээ нь Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хууль дээр ажилласан. Намайг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль дээр ажиллахад бусад эмэгтэйчүүд маань дэмжих жишээтэй. Харин бид нэг асуудал дээр 11-үүлээ нэгдсэн. Энэ ордноо нураагаад парламентын шинэ ордон барихыг эсэргүүцсэн юм. Эрэгтэй гишүүд маань хүлээн зөвшөөрсөн л дөө. Эрчүүд маань өөр арга зам хайя гэсэн. Түүнээс гадна эмэгтэй гишүүд ажил үүргийн тодорхой хуваарь гаргаад асуудлуудаа хуваагаад баг болж ажиллаж байна. М.Батчимэг, Г.Уянга нар авлигын эсрэг албан бус бүлэг байгуулсан. Албан бусаар нэг нэгнээ дэмжээд яваад байгаа. Бие биедээ мэдээллээ дамжуулж, өдрийн хоолоо хамт идэж, эмэгтэй сайд нарынхаа ажилтай танилцах гэх мэт санаачлагууд гаргаж ажиллаж байна.
-Таны хувьд эмэгтэй гишүүд дотроо Д.Арвин гишүүнтэй насаар ойролцоо. Түүнийг намаа сэлгэн танай намд орж ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Д.Арвин гишүүн бол дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдсон олон жилийн туршлагатай парламентч. АН-ыг сонгоод ирсэнд баяртай хүлээж авсан. Нас ойролцоо гэдгээрээ бид хоёр их ойр ажиллаж байгаа. Надад Д.Арвин гишүүнээс асуух юм их байдаг. Ер нь эмэгтэй гишүүд маань тал талын мэдээллийг сайн солилцдог. Жишээ нь “Өглөөний цай” аян өрнүүлж сайд гишүүд дээрээ их очиж байна. Н.Удвал сайд дээрээ саяхан очсон. Өглөөний цай уунгаа салбарт нь хийж байгаа ажилтай нь танилцаад, зарим зөвлөгөө өгдөг. Мөн Ц.Оюунгэрэл сайдын яамаар зочилсон. С.Оюун дээрээ ч очсон.
Ч.БАТМАА