Долоо хоног бүрийн баасан гаригийн өглөө болдог “Өглөөний шинэ санаа“ уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцоно. Уулзалт өнөөдөр буюу 03 дугаар сарын 22-ны 8.20-10.00 цагт болох бөгөөд энэ үеэр та бүхэн www.zasag.mn сайтад холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр санал хүсэлт болоод асуултаа илгээж Н.Батбаяр сайдаас хариулт аваарай.
Иргэдийн санал хүсэлтийг авах, иргэдээ сонсох энэхүү уулзалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг санаачилсан бөгөөд тэрбээр энэ уулзалтад хоёр удаа оролцсон. Өнгөрсөн баасан гаригт Эрчим хүчний сайд М.Сономпил оролцсон бол энэ удаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уригдаад байгаа юм.
Уулзалтыг МҮОНРадиогийн 100,9 сувгаар шууд дамжуулна.