logo
Өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2013/03/22
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр энэ сарын 22-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.Тони Блэйр 1983-2007 онд Британийн парламентын гишүүн, 1994-2007 онд Хөдөлмөрийн намын дарга, 1997-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан.

Тэрбээр Хөдөлмөрийн намын өмнөх удирдлагаас ялгарах, социализмын тухай уламжлалт ойлголтоос зайлсхийх зорилгоор хувь хүмүүсийн нийгмийн харилцан хамаарал, нийгмийн шударга ёс, эв нэгдэл, иргэдийн тэгш  эрх,  ижил боломжийг  онцолж дурдсан  “шинэ Лэйбор” гэдэг зарчмыг дэвшүүлсэн. Тони Блэйр Хөдөлмөрийн намыг хамгийн удаан хугацаанд удирдсан лидер байсан бөгөөд түүний ачаар Хөдөлмөрийн нам 3 удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж байсан юм.

2007 оны 6 дугаар сард Ерөнхий сайдын албаа дуусгавар болгосноос хойш Т.Блэйр Ойрхи Дорнодын Квартет (НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ)-ын энхийн  асуудлаарх элчээр ажиллахын зэрэгцээ улс төр, эдийн засаг, засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх “Tony Blair Associates“ пүүс байгуулж үйл ажиллагаа явуулж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш