logo
Австрали улсад зорчих визний ангилалд өөрчлөлт оржээ

Австрали улсад зорчих визний ангилалд өөрчлөлт оржээ

2013/03/22

Австралийн “Цагаачлал ба Иргэншлийн алба”-наас 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Австрали улсад зорчих визний ангилалдаа өөрчлөлт оруулжээ. 
Богино буюу түр хугацаагаар Австрали улсад зочлох гэж буй хүмүүс Visitor буюу “subclass 600” гэсэн төрлийн визийг мэдүүлж байхаар өөрчлөлт оржээ. Энэхүү визний төрөлд аялах, гэр бүлийн гишүүд дээрээ зочлох болон Засгийн газар хоорондын ажлаар, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг ажил хэрэг, бизнесийн зорилгоор тус улсад зочлох хүмүүс хамаарах юм байна.

Харин визний ангилалд өөрчлөлт орсон өдрөөс өмнө Австралийн виз авсан иргэд тэрхүү визнийхээ хүчинтэй хугацааг дуустал ашиглах боломжтой ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш