ОХУ, БНХАУ-ын удирдагчид Москвад уулзаж хэлэлцээ хийх үеэрээ олон улсын тухайлбал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Сири улсын байдлын асуудлаар адил байр суурьтай байгаагаа батлаад Азид хүчээавч байгаа АНУ ба түүний холбоотнуудын нөлөөллийн эсрэг хамт тэмцэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Москва, Бээжингийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх нь Токиогийн эсрэг чиглэгдэж болзошгүй гэж японы зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурьджээ. Москвад айлчлах үеэр Си Зиньпин үг хэлэхдээ Орос, Хятад улсууд «үндэсний тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд бие биедээ дэмжлэг үзүүлэх бодолтой байна» гэж мэдэгдсэн нь ийнхүү мэдээлэхэд нлөөлсөн бололтой. «Энэ мэдэгдэл нутаг дэвсгэрийн асуудлаар БНХАУ-тай ч ОХУ -тай ч маргалдаж байгаа Японыг шүүмжлэсэн зүйлийг агуулсан байна» хэмээн японы хэвлэлүүд дүгнэжээ.