Нисэгчгүй нисдэг аппаратууд америкийн томоохон Нью-Йорк хотын гудамжуудын аюулгүй байдлыг удахгүй ажиглаж эхлэх тухай хотын засаг дарга Майкл Блумберг мэдээллээ. Түүний хэлснээр таван жилийн дараа Нью-Йоркын байдлыг эдгээр багажаар бүрэн хянан шалгах юм. Эдүгээ явуулын хүмүүсийн дүрсээр нэр усы нь тогтоох компьютерийн тусгай хөтөлбөрийг боловсруулж байгааг Нью-Йорк хотын засаг дарга тэмдэглэв.