ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, СУБХЗГ-ын дарга Н.Оргил зэрэг албаны хүмүүс Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан , үзэсгэлэн, номын яармагт оролцож онгцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Засгийн газрын 2013 оны 61 дүгээр тогтоолоор гарч 2012 ондБүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад 9.0 /есөн сая/, БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт 34.0 /гучин дөрвөн сая/ төгрөгийн мөнгөн шагналыг олгосон юм.
Мөн энэ үеэр “Циркус Монголиа Хадгаа” циркийн акробатын жүжигчид болох Х.Жавхлан, Н.Баянбилэг, Ж.Нандинцэцэг нарын хөдын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 191 дүгээр тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”-ыг баталж, 2001 оны 227, 2003 оны 227, 2005 оны 165, 2008 оны 120 дугаар тогтоолоор тус тус шинэчлэн мөрдөж байна.
2012 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д зохиогдсон Барток Кабалевский – Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд оролцон амжилт гаргасан уран бүтээлчдэд 200.0 /хоёр зуун/ сая төгрөгийн мөнгөн шагнал олгоод байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.