logo
Усыг их хэмжээгээр нэг дор хэрэглэх нь тохиромжгүй

Усыг их хэмжээгээр нэг дор хэрэглэх нь тохиромжгүй

2011/08/01
Хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай гэдэг. Зуны аагим халуунд ам цангаж, шингэн их хэмжээгээр хэрэглэх нь бий. Ус тогтмол уух нь сайн гэсэн ойлголт бидний дунд байдаг. Гэтэл их ус уух нь гэдэс, ходоодыг тэлж, хоолны шингээлтэд нөлөөлж, хэвийн амьсгалах явцыг сааруулдаг байна. Мөн тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлэх сөрөг нөлөөтэй аж.

Өндөр настай хүмүүс ус их уух нь тийм ч тохиромжтой байдаггүй гэнэ. Ялангуяа зүрх, уушиг нь муу хүний хувьд тамирдах, байн байн шээс хүрдэг. Үүнээс болж амархан ядардаг байна.

Харин хүн хөлрөхөд, хөлсөөр дамжин биед тодорхой хэмжээгээр хэрэгтэй давсархаг элемент гадагшилдаг. Үүнийг нөхөхийн тулд усанд бага хэмжээний давс уусгаж хэрэглээрэй. Ингэснээр булчин сулрах, шөрмөс татах, үе мөч шархирч өвдөхөөс сэргийлэх сайн талтай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш