УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийг оршуулах ажлыг зохион байгуулах Комиссын хуралдааныг уг Комиссын дарга, УИХ-ын дэд дарга Л.Цог даргалан хуралдуулав.
Комиссын хуралдаанаар талийгаачтай салах ёс гүйцэтгэх, оршуулахтай холбогдсон асуудлыг хэлэлцлээ.