АНУ-тай яриа хэлэлцээгээ сэргээгээд байх шаардлагагүй боллоо гэж БНАСАУ-ын засгийн газрын “Минчжу Чосон” сонинд бичсэн байна. Тус сонинд нийтлэгдсэн өгүүлэлд хоёр улсын харилцаа дээд зэргээр хурцадсан учраас “Пхеньян Вашингтонтой хэлэлцээр хийгээд байх шаардлагагүй болсон гэж” бичсэн байна. Хэрвээ Пхеньян өөрийн цөмийн хөтөлбөрөө устгах ажилдаа эргэн орвол БНАСАУ-д үзүүлэх тусламжийн тухай асуудлыг АНУ эргэн харж болох юм гэсэн америкийн улс төрчдийн үгийг тус сонинд шүүмжлэн бичсэн байна. “Манай улсын тусгаар тогтнолын баталгаа болсон цөмийн тогтоон барих хүчээ америк долларын өчүүхэн хэсгээр хэзээ ч солихгүй гэж” тус сонин анхааруулсан байна. АНУ БНАСАУ-ын харилцаатай холбоотой асуудлуудыг “яриа хэлэлцээний замаар шийддэг байсан цаг” аль хэдийнээ өнгөрсөн гэж бичжээ.