logo
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Багдадад урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт очжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Багдадад урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт очжээ

2013/03/25
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ирак улсын нийслэл Багдад хотноо урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хүрэлцэн ирлээ гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Ирак улсын удирдлагуудтай хийх хэлэлцээрийн үеэр Керри сирийн хямралыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах тухай нухацтай ярилцана гэж үзэж байна. Сири улс руу нисэж байгаа ираны онгоцуудыг өөрийн агаарын орон зайгаар нэвтрүүлэхгүй байхыг тус улсын засгийн газраас Керри шаардах бололтой байна гэж Рейтер агентлаг уламжилсан байна. Ирак улсын хэд хэдэн мужуудад үргэлжилж байгаа суннит лалуудын эсэргүүцлийн жагсаал цуглаан “Аль-Каида”-тай холбоотой алан хядагчдын бүлэглэл үйл ажиллагаагаа идэвхижүүлэх таатай нөхцөл болох вий гэдэгт АНУ-ын төрийн бичгийн дарга сэтгэл зовж байна. Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хашиж эхэлснийхээ дараа хийсэн анхны гадаадын айлчлалынхаа үеэр Керри Арабын эмирүүдийн нэгдсэн улс, Саудын Арав, Катар улсууд болон тус бүс нутгийн бусад улсуудаар айлчилсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш