Оросын армийн гол командын цэг дээр орсон гадаад улсын удирдагчдын хамгийн анхных нь БНХАУ-ын дарга Си Зиньпин болсон байна. ОУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгутай уулзахдаа тэрээр тус төвд зочилсон юм. ОХУ-ын ЗХ-ний Шуурхай удирдлагын төв нь олон нийтийн мэдээллийн хэвлэлийн болон цахим хэрэгсэлүүдэд мониторинг хийх болон хиймэл дагуулын болон эфирийн 1500 сувагийг үзэж, бичлэг хийж цаашид боловсруулж, 7 хэл дээр орчуулах боломжтой олон янзын программ хангамжийн аппаратуудын цогцуудаар тоноглогдсон юм. Энэ төв дээр Агаар сансарын батлан хамгаалах цэрэг, АЦХ, ТЦХ, явган цэрэг, стратегийн цөмийн хүч зэрэг багтсан жижүүрийн ээлжтэй байлдааны жижүүр байнга ажиллаж байна. Жижүүрийн тооцоололт нь тэнгис, газар, агаар сансарын орон зай дахь байдлыг тасралтгүй ажиглаж байдаг юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгутай уулзахдаа Орос, Хятад улсуудын цэрэг, улс төр, стратегийн харилцан хамтын ажиллагаа болон манай хоёр улсын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа цаашид улам бэхжин хөгжих болно гэж хэлсэн байна. Бидний хэлэлцэж байгаа асуудлуудын хүрээ манай хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус болно гэж Шойгу өөрийн зүгээс мэдэгдсэн байна.