Сүүлийн 13 жил Их Британи улсад амьдарч байсан Оросын бизенсмен, 67 настай Борис Березовский Лондон хотноо таалал төгслөө. Энэ тухай тггний төрөл төрөгсөд нь бямба гаригт энэ тухай мэдээлсэн байна. Березовский өөрийнхөө байшингийн ариун цэврийн өрөөнд нас барсан байжээ. Түүний өмгөөлөгч түүний үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байж болзошгүй гэж үзэж байна. Мөн өөрөө өөрийгөө егүүтгэсэн байж магадгүй гэсэн хувилбарч байгаа юм. Березовскийн цогцост хүчирхийллийн ул мөр байгаагүй байна. Орос улсад түүнийг хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт буруутгасан байсан юм. Үндсэн сэжигтний үхлийг албан ёсоор баталсны дараа хэргийг хаана гэж Оросын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч мэдэгдсэн байна. Хэдэн сарын өмнө талийгаач Борис Березовский В.Путинд захидал бичсэн юм гэж ОУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлжээ. Тэрээр энэ захидалдаа "Алдаа гаргасныхаа төлөө төрийн тэргүүнээс уучлалт гуйж эх орондоо эргэн ирэх зөвшөөрөл олгохыг түүнээс гуйсан" байна. Березовскийн 1946 онын 1-р сарын 23-нд Москвад төрсөн юм. Борис Березовский 2000 онд Их Британи улсад цагаачилсан байна.