logo
Орон нутгийн иргэд Тамхины тухай хуулийг дэмжиж байна

Орон нутгийн иргэд Тамхины тухай хуулийг дэмжиж байна

2013/03/26
УИХ-ын гишүүн  Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Их-Уул, Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх, Ренчилхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Арбулаг, Тариалан сум, Ханхын Тураг, Жиглэг, Цагааннуурын Хармай баг зэрэг нийт 10 сум 3 багт  ажиллан иргэд сонгогчидтой уулзаж тэдний  санал бодлыг сонсон өнгөрсөн намрын чуулганы хугацаанд УИХ-аар хэлэлцэж батласан хуулиудын талаар танилцууллаа.  Энэ үеэр  2014-2016 оны улсын төсвт  тусгах хөрөнгө оруулалтын талаар орон нутгийн иргэдээс санал авсан байна. Орон нутагт сургууль цэцэрлэг эмнэлгийн  хүрэлцээ муу, шинээр барилга бариулах засвар хийлгэх, дулааны шугам сүлжээнд холбуулах, алслагдсан сумдын хүүхдүүдийн сурах орчин нөхцлийг сайжруулах эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхэд шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашин шинээр авах, багийн засаг дарга нарыг унаажуулах ажил хийгдсэн ч хуучирч муудан эвдрэл элэгдлээс болж малчдад хүрч ажиллах боломж тааруу байдгаас гадна шатахууны төсөв хүрэлцдэггүй зэргийг шийдвэрлүүлэх хүсэлт их байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Ханх-Мондын хилийн боомтын иргэд хөдөлмөрчдийн амьдрал ахуйтай танилцаж, тулгарч буй хүндрэл бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг ярилцсан байна. Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг эрчимжүүлэх, ой модыг хамгаалах, талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж байсан бол энэ 3-р сараас эхлэн хэрэгжиж байгаа  Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд иргэд хувиараа хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон учир Ханх-Мондын хилээр хүнс оруулж ирдэг иргэдийн үйл ажиллагаа зогсож амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй болсон талаар танилцуулж  хуулийн зарим зүйл заалтыг эргэн харж зааг ялгааг нь гаргаж өгөхийг хүссэн байна. Мөн УИХ-аар батлагдан хэрэгжиж эхлээд байгаа Тамхины тухай хуулийг дэмжиж байгаа бөгөөд үүнтэй адил архины тухай хууль гаргах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш