logo
Эрчүүд бизнесийг, эмэгтэйчүүд ажил төрлөө зүүдэлдэг

Эрчүүд бизнесийг, эмэгтэйчүүд ажил төрлөө зүүдэлдэг

2011/08/01
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд ихэнхдээ эсрэг тэсрэг зүйл мөрөөддөгийг хэн бүхэн мэднэ. Хүний хүсэл мөрөөдлийн илэрхийлэл нь нойр болохыг судлаачид тогтоожээ.
Эмэгтэйчүүд нойрон дундаа ямар нэгэн зүйлд сэтгэл зовнисон байдалтай зүүд хардаг байна.
Тэд хүүхдүүд, эцэг эхтэйгээ холбоотой таагүй үйл явдал, аюул осол зүүдэлдэг аж. Ажил эрхэлдэг эмэгтэй ажил төрлөө л голдуу зүүдэлдэг. Өнөөгийн бүсгүйчүүд 200 жилийн өмнөх үеийн бүсгүйтэй харьцуулбал өөрийгөө илүү ажил хэрэгч эмэгтэй гэж үздэг байна. Эмэгтэйчүүд ялангуяа 40 нас хүрээгүй бүсгүйчүүд эрхэлж байгаа ажил төрөл, гэр бүлийнхээ тухай байнга зүүдэлдэг байна.
Эмэгтэйчүүд хоол унд, хувцас хунар гадаад төрх байдал, эргэн тойрныхоо тухай шөнө унтаж байхдаа ч мартдаггүй бололтой. Харин эрчүүд бол тэс өөр. Тэд сайхан бүсгүйтэй тэр тусмаа үл таних "дагина" тай сексдэж байна гэж шөнө бүр зүүдэлдэг.
Эрчүүд шөнө унтаж байхдаа ч сэтгэлийг нь булаасан хүүхэн рүү сээтэн хаяж байгаа өрсөлдөгчөө мартдаггүй ажээ.
Тэд мөн ажил төрөл, ангийн буу, хөнгөн тэрэг, сайн муу зан шөнө нойрондоо хардаг байна. Эрчүүд, эмэгтэйчүүдийн зүүдний агуулга бүр хүүхэд байх үеэс нь ялгаатай байдаг байна.
Эрэгтэй хүүхдүүд зүүдэндээ аймшигтай амьтад, аварга ан амьтад охид янз бүрийн хүмүүс, өхөөрдөм хөөрхөн бяцхан амьтад хардаг байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш