logo
Сувд өнгөө алдахгүй олон мянган жил болох боломжтой

Сувд өнгөө алдахгүй олон мянган жил болох боломжтой

2011/08/01
Чулуунд дурлагсад янз бүрийн хуурамч яриаг их сонсдог. Энэ бүхнээс үнэн мөнийг нь ялгахад бид та бүхэнд тусалъя. Сувд. Байгалийн цэвэр сувдыг зөвхөн тэнгисийн ёроолоос шумбаж авдаг хэмээн хүмүүс итгэдэг. Үнэн хэрэгтээ сувдны ихэнхийг цэвэр уснаас гаргаж авдаг байна. Орчин үеийн "Мikimoto", "Tiffany" зэрэг үнэт эдлэлийн ордныхон таримал сувдыг илүүд үздэг. Учир нь энэ нь жигд, тэгш хэлбэртэй, бөх бат, удаан эдэлгээтэй байдаг байна. Сувд өнгөө алдах үед айх хэрэггүй. Британийн хатан хааны ордны сангаас нэг удаа 400-500 жилийн настай сувд, Японы нэгэн булшнаас 1000 настай сувд олдсон байна. Эдгээр сувд нь огт өнгөө алдаагүй байжээ. Хамгийн гол нь та сувд зүүдэг бол түүнийгээ өөх тос, гоо сайхны болон савангийн уусмалд хүргэхгүй байж, байнга зүүх хэрэгтэй. Сувдыг удаан хэрэглэхгүй хадгалбал өнгөө алддаг байна. Хиймэл сувдыг ялган танихын тулд гадар хэсэгт нь зурж үзэн, цаана нь хуванцар байгаа эсэхийг шалгаж болно. Үүнээс гадна үнэ, чанар хоёрын зохицолгүй байгаагаар нь амархан ялгаж болдог ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш