logo
Хоригдлуудыг эрэн хайх ажиллагаа явагдаж байна

Хоригдлуудыг эрэн хайх ажиллагаа явагдаж байна

2013/03/26
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу хорих 457 дугаар ангиас  энэ сарын 19-ний өдөр гурван хоригдол оргосон. Х.Мягмаржав, Ц.Батбаяр, А.Отгонбаяр нар  нь ангийн хашаанд аж ахуйн ажил хийж байхдаа оргосон. Тэдгээр хоригдлууд одоогоор олдоогүй байгаа бөгөөд Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, тус аймгийн  Цагдаагийн газрын алба хаагчид болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрлийн баг хамтран эрэн хайх ажиллагааг явуулж байна. Хоригдлуудыг эрэн сурвалжлах ажилд ард иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, мэдээлэл чухал байгаа юм. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн нууцыг чандлан хадгална.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш