2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос Монгол Улсын Нийслэлийн Шүүхэд: Нийслэлийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 462 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 180 дугаар зүйлийн 180.1-д заасан журмын дагуу хэд хэдэн үндэслэлээр Лениний музейн асуудлыг хянуулах хүсэлт гаргаад байсан. Энэхүү хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүх, шүүх хуралдааны товыг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийхээр товложээ. Нийслэлийн шүүхээс МАН-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлж, хүсэлтийг гардан авах тухай албан бичиг явуулсан ч одоогийн байдлаар МАН-аас Нийслэлийн шүүхэд хариу ирүүлээгүй байна гэлээ.