Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэнд – Иргэн таны оролцоо” ээлжит нээлттэй хэлэлцүүлгээ 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт зохион байгууллаа.
Тус аймгийн 300 орчим оршин суугчид оролцсон энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н. Удвал илтгэл тавьж, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах арга замын талаар иргэдтэй санал бодлоо хуваалцсан юм.
Дорнод аймгийн хувьд осол гэмтэл, халдварт өвчин, түүн дотроо бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын шалтгаант өвчлөл тогтвортой буурахгүй, 2012 оны жилийн эцсийн байдлаар 10000 хүн амд ногдох халдварт өвчний түвшин улсын дунджаас 3 дахин их байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Иймд тус аймагт халдварт өвчин, ялангуяа БЗДХ-ын хяналтыг сайжруулах зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэдээс олон санал гомдол ирүүлсний дотор эмнэлгийн зарим тусламж үйлчилгээ төлбөртэй байгаа нь ядуу, эмзэг бүлгийн иргэдэд ихээхэн дарамт учруулдаг, эрүүл мэнддээ анхаарч, эрүүл байгааг нь урамшуулах тогтолцоо бүрдүүлэх, архи, тамхины хяналтыг чангатгах, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай адил согтууруулах ундааны хяналтыг чангатгах шаардлагатай байна гэх мэт олон асуудлыг хөндөж байсан юм.
Эрүүл мэндийн сайд ажлын эхний өдрөө аймгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн ажиллагсадтай уулзлаа.
Тус аймгийн Халхгол суманд өвөлжилт хүндэрсэн, цас ихтэй байгаагийн улмаас зам боогдож, хэд хэдэн багийн хүн амтай холбоо тогтоох боломжгүй болоод байна. Халхгол сумын их эмч Байгалмаатай утсаар холбогдоход нөхцөл байдал хүнд, зарим багийн хүн амтай холбоо тасраад 2 сар орчим хугацаа өнгөрч байгаа тул нэмэлт санхүүжилт гаргаж, зам харгуйг цэвэрлэх, улмаар хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай байгааг онцолж байв.
Ажлын алба уулзалтын үеэр төрөөс эрүүл мэндийн талаар баримталж буй бодлогын тухай сүүлийн үеийн мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа. Эрүүл мэндийн сайд өнөөдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Уг нээлттэй хэлэлцүүлгийн дараагийх нь Сүхбаатар аймагт 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдана.