logo
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулав

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулав

2013/03/26
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам “-ыг  баталсан. Уг журмын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба   03 дугаар сарын 01-нээс эхлэн нийслэл хотын хориглосон газрууд болон замын тусгаарлах зурваст  байршуулсан реклам, сурталчилгааны самбаруудыг буулгах ажлыг  дүүргүүдийн  Дэд бүтэц,  тохижилтын хэлтэст үүрэг болгосон.  Харин самбаруудыг тухайн компаниуд нь хариуцан буулгах ёстой бөгөөд  03 сарын 23-ны орой Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “Хас” банкаас захиалга аван ажиллаж байсан  “Их харанга”  компанийн ажилтан  25 настай Н   ажлаа гүйцэтгэж дуусаад кранаа буулгах явцад краны тросс тасран амиа алдсан  харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалагч компани болон гүйцэтгэгч компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах үүрэг өгсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш