Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ болон Оюуны өмчийн газраас 2 жил тутам зохион байгуулдаг “Үндэсний шилдэг брэнд – 2010” шалгаруулалтаас “Жем интернэшнл” ХХК – ийн байгалийн эрдэст ус “ХУЖИРТ” брэнд “ШИЛДЭГ БИО ЭКО БРЭНД” – ээр тодорлоо. Мөн байгаль унаган төрхөө хадгалсан “Экологийн органик цэвэр бүтээгдэхүүн” Монгол брэндийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд үйлдвэрлэн гаргаж, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын экспорт, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, шинэ чадавхи бий болгон хэрэгжүүлсэнийг нь үнэлэн “MADE IN ORGANIC MONGOLIA” ногоон шошго хэрэглэх эрхийг олголоо.
Чанарыг эрхэмлэн, эрүүл мэнддээ анхааран эко бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг эрхэм хэрэглэгч, хүндэт харилцагч та бүхэндээ баярлалаа.