logo
Эко стандарт амьдрал

Эко стандарт амьдрал

2011/05/08
Шведийн нэгэн гэр бүл байгальд хоргүй орчин, байр сууцанд амьдарч байна. Тэдний машин хүртэл тогоор ажилладаг бөгөөд хэдийгээр цахилгааны бага сага хэмнэлт гаргаж байгаа ч тэр гэр бүл аз жаргалтай амьдарч байгаа юм байна.
Шведийн нийслэл Стокгольмд амьдардаг Линделийн гэр бүлийнхэн нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг шинэ хэв маягаар амьдарч туршиж байна.  Нэг хүний ахуйн хэрглээнээс болж жилд  7 тонн нүүрсхүчлийн хий агаарт ялгардаг. Линделийн гэр бүлийн хэв маягаар амьдрах юм бол 1 хүний хэрэглээнээс жилд 1 тонн нүүрсхүчлийн хий ялгарч, агаарын бохирдолд маш эерэг нөлөө үзүүлэх юм байна. Тэд гэр бүлээрээ “1 тонн амьдрал” хэмээх хөтөлбөр зохиож, нарны зай хураагуур бүхий дээвэр, хана гадарга бүхий байшинд амьдраад 6 сар болж байгаа бөгөөд нарны зайгаар байшингийнхаа эрчим хүчийг өлхөн хангадаг байна. Хатагтай Линдел ярихдаа “Миний бодлоор байгальд ээлтэй хэв маягаар амьдрах нь байгаль болон өөрийн эрүүл мэндэд маш сайн. Бид бусдад үлгэр жишээ болохыг зорьж байна” гэжээ. Харин гэрийн эзэн ноён Линдел “Агаарын бохирдлыг бууруулах арга зам бол иймэрхүүамьдралын хэв маяг” гэжээ. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компани мөн тэдэнд цаг уурын хэмжигчийг суурилуулж өгчээ. Учир нь нар бага гарах үед тог цахилгаанаа урьдчилж нөөцлөх юм байна. Тэдний гэрийн унаа Вольво суудлын тэрэг мөн тогоор ажилладаг Хибрид юм байна. Тэд тогоо гэрээсээ авдаг. Байшин нь мөн хог дахин боловсруулах машин болон хугацаат, автомат шүршүүртэй юм байна. Гэр бүлийн гишүүдийн хувьд цахилгааны хэрэглээ, усанд орох хугацаа, хоол болгох хугацаа гээд өөрчлөлт орсон нь мэдээж юм. Учир нь тэд энэ болгонд тогоо хуваарилж зарцуулах хэрэгтэй болж байгаа юм байна. Швед улс орон даяар зарласан “Хэн хамгийн Эко-стандартаар амьдрах вэ“ гэсэн уралдаанд Линделийн гэр бүл өрсөлдөж байгаа бөгөөд тэдний гэр бүл байгальд хоргүй цэвэр орчинд амьдарч байгаадаа баяртай байгаа юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш