Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны уулзалтад оролцож, сэтгүүлчдийн асуултад хариу өгч байсан бол дараагийн уулзалтуудад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд А.Гансүх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцсон билээ. Өнөөдрийн хувьд сэтгүүлчидтэй хийх нээлттэй ярилцлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. 2013 оны 3 дугаар сарын 27-ны өпөр буюу өнөөдөр 12:00 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нээлттэй ярилцлага эхлэх юм.