logo
Терроризмд хэт анхаарлаа хандуулсан гэв

Терроризмд хэт анхаарлаа хандуулсан гэв

2013/03/27
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Тагнуулын зөвлөх бүлэг нууц илтгэл гаргаж тус улсын тусгай албад терроризмтой тэмцэх нэрийдлээр үндсэн үйл ажиллагаанаасаа хэт хөндийрсөн хэмээн үзсэн байна. 14 хүн бүхий уг бүлэг ТТГ-ын үйл ажиллагаа тагнуулын мэдээ олж, дүн шинжилгээ хийх болохоос цэргийн ажиллагаа явуулах ёсгүй гэж дүгнэжээ. Тухайлбал Хятадын кибер аюул занал, Арабын хавар, Умард Африкийн лалын хэт даврагсад зэрэг ТТГ-ын санаа зовох ёстой асуудал хангалттай байтал өөр зүйлд анхаарлаа хандуулж байна гэж тус бүлгийн дарга Борен онцолсон байна. “Аль-Кайда”-тай хийж байгаа тэмцэл нэрийн дор маш их хүч хэрэгслийг чиглүүлэн ажиллуулж байгаагийн улмаас уламжлалт үүргээсээ гажсан хэрэг болсон гэдгийг ТТГ-ын шинэ дарга Жорж Бреннан хүртэл зөвшөөрсөн юм. Гэхдээ терроризмтой хийх тэмцэлд нисгэгчгүй онгоц ашиглан террористуудыг устгах үйл ажиллагааг ТТГ цаашид ашиглах сонирхолтой байгаа ажээ. Цагаан ордон уг хөтөлбөрийг БХЯ-д шилжүүлэх эсэх талаар судалж байгаа юм. Өдгөө Багдад, Кабул дахь ТТГ-ын товчлогчийн байгууллагад хэдэн мянган гүйцэтгэх ажилтан, шинжээч, туслах ажилтнууд ажиллаж байгаа бол, ТТГ-ын Терроризмтой тэмцэх төвд 2000 гаруй хүн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. 
Washington Post
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш