Болгар улс даяар өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр “Тодоровын өдөр-Морины уралдаан” иргэдийн цэнгүүн зохион байгуулагдаж, тус улсад суугаа манай улсын ЭСЯ Своге хотын захиргаатай хамтран “ЭСЯ-ны нэрэмжит цомын төлөө” морины уралдааныг зохион байгуулав.Морины уралдаан нь болгарчуудын уламжлалт наадмын нэг хэлбэр бөгөөд болгарчуудын өвөг дээдэс нүүдэлчдээс гаралтайг нотлох нэг баримт гэж тэд үздэг байна. Морины уралдааны бай шагналыг Элчин сайд Ц. Ганхуяг, зөвлөх Д. Ганболд, Своге хотын захирагч ноён Цветков нар гардуулсны дараа иргэдийн “Хоора” нэртэй тойрон бүжиг, дууны цэнгүүн явагдлаа.