logo
Канадын Гадаад хэргийн болон Олон улсын худалдааны сайд нартай уулзав

Канадын Гадаад хэргийн болон Олон улсын худалдааны сайд нартай уулзав

2013/03/27
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Олон улсын худалдааны сайд Э.Фаст нарыг хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгой” төсөл болон Монгол Улсын уул уурхай, түүний эрх зүйн зохицуулалтын талаар хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж, сонирхсон бусад асуудалд нь хариулт өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш