Эх орон, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө үзэл бодлоо илэрхийлж, энэ байр суурьтаа бат зогсож ирсэн төрийн түшээдийг ТВ9, Зууны мэдээ сонин хамтран жил бүр олон нийтийн саналаар “Эх оронч-Төрийн түшээ”-г тодруулдаг. 2012 оны Эх оронч төрийн түшээгээр Монгол улсад шударга шүүх өмгөөллийг бий болгохын төлөө ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг олон нийт “Эх Оронч-Төрийн түшээ”-гээр шалгарууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн гишүүн О.Баасанхүү нь Оюу толгой гэрээг хөндөж дахин Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлыг санаачлилсан, барилгын салбарт хариуцлаггүй ажиллаж байгаа компаниудаар шалгалтаар явж, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан, ТТАХ-ийн нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж буй барилгын зориулалтыг албан конторын барилга болгосон Засгийн газрын шийдвэрийг анхнаас нь эсэргүүцэн ЗГ-ын дээрхи шийдэрийг хүчингүй болгож, барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах УИХ-ын тогтоолын төслийг бүлгийн гишүүдийн хамтаар УИХ-д өргөн барьсан, Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, шалгалтаар явсан, Чингэлтэй дүүрэгт амьдардаг эмзэг бүлгийн айл өрхийн 30 оюутанд сургалтын тэтгэлэг 40 гаруй сая төгрөгийг хандивласан гээ