УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Намуудын удирдлагууд уулзаж, улс төрийн намууд, түүний санхүүжилт гэх мэт асуудлаар хэлэлцсэн. Улс төрийн намууд шинэчлэгдэх ёстой, бодлогоороо өрсөлдөх учиртай гэдэгт та ямар байр суурьтай явдаг вэ?
-Нэг л зүйлд улс төрийн намууд нэгдмэл ойлголттой байх естой юм болов уу. Нам гэдэг институци байх уу, гишүүнчлэлтэй байх хэрэгтэй юу зэрэг олон санал байдаг. Бодлогын эх булаг хаанаас байх вэ гэдэг асуулт. Төрийн бодлого намын бодлогоор явна. Энэ нь ардчилсан парламенттай орны суурь нь гэдэг итгэл үнэмшил надад бий. Хэрэв намтай явна гэвэл үүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой. Гэтэл Үндсэн хуульд ийм тодорхой заалт байхгүй. Үүнийгээ яриагүй байж асуудлыг дээрээс нь яриад хол явахгүй. Өмнө нь энэ тухай олон жил ярьсан. Үндсэн сууриас нь асуудлыг хөндөөгүй учраас л яваагүй юм. Тийм учраас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг юунаас эхлэхийг ярих хэрэгтэй. Үүний дараа салбар хуулиудын тухай ярина. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний дунд санал асуулга явуулах хэрэгтэй. Санал асуулгадаа “Энэ улс орон нам суурьт төрийн засаглалтай байх юм уу. Эсвэл хаант засаглалтай бодлого бүхий нэг гэр булийн эрх мэдэлтэй байх уу” гэдгийг асуух хэрэгтэй. Хэрэв ард түмэн “Нэг хүн биш, нийтээрээ шийдвэр гаргах нь зөв” гээд Үндсэн хуульдаа оруулчихвал дараа дараагийн асуудлаа ярьж болно. Санхүүжилтийн тухай яръя. Намыг олигархиудаас, гаднаас хараат бус байлгахын тулд төрөөс санхүүжүүлэх нь зөв гэж боддог. Гэхдээ төрөөс санхүүжинэ гэдэг бол түмний мөнгөөр санхүүжиж байна гэсэн үг. Ард түмэн намуудыг санхүүжүүлэхийг зөвшөөрч байгаа юм уу. Үүний тулд дээрх хоёр замын алийг сонгохыг эхлээд шийдэх ёстой болж байгаа юм. Сууриа бариагүй бол энэ бүхэн зүгээр л хоосон яриа.
-УИХ-аас байгуулсан гурван ажлын хэсгийн нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах зорилготой. Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай болчихжээ гэж олон жил ярьдаг ч бодит ажил болсонгүй. Ард түмнээсээ асууя гэж ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр “эцэг” хуулийг өөрчлөх эрхийг ард түмэнд биш 76-гийнхаа хүрээнд байлгах сонирхол улстөрчдөд байгаа юм биш үү?
-Тэр ажлын хэсэг судалсаар байгаад бүтэн жил болно. Уг нь хэдэн асуудал тавиад, энэ улс орны чиг баримжаа юунд суурилах ёстойг ард нийтээсээ асуучих хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Хотжилт, парламент, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны тухай, орон нутгийн эрх мэдэл, эдийн засгийн суурь чиг баримжаа гээд олон асуудлаар өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бүлгийн даргын хувьд ажлын хэсгийг түлхэнэ, шахна. Энэ асуудлаа эхэлж шийдэхгүй бол бусад хуулийн өөрчлөлт гацна.
-Иргэдээсээ асууя, шууд ардчиллыг хөгжүүлье гэж ярих болж. Эхлэл нь тавигдаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ 1995 онд баталсан Бүх ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нэг ч удаа хэрэглээгүй л байна?
-Шууд ардчилал, иргэдийн оролцоо гэдэг бол Ерөнхийлөгчөөс санаачилсан нэг алхам. Орон нутгийн иргэд дуу хоолойгоо шийдвэр гаргахад хүргэхэд дөхөм болсон нэг чухал алхам. Төсвийн тогтворжуулалтын болон Төсвийн тухай хуулиар орон нутгийн эрх мэдэл өргөжсөн. Төсвөө яаж дахин хуваарилах вэ гэдгийг иргэд өөрсдөө шийдэх ёстой. Үндсэн хуульд үүнийг орон нутгийн эрх мэдэлтэй холбоотойгоор тусгах хэрэгтэй. Бонд гээд баахан шүүмжлүүллээ. Гэтэл уг бондоос хөдөөгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 330 суманд 300 орчим тэрбум төгрөг олгох гэж байдаг. Гэхдээ иргэдийн оролцоотойгоор энэ ажлыг хийе гээд “Сум” хөтөлбөр хэрэгжүүлж үзэх гээд байна. Ахиц гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Миний бодлоор энэ УИХ "сахилгагүй" ч гэсэн их өөрчлөгдөж байгаа. Бидний гаргаж байгаа ерөнхий шийдвэр “хөл” рүүгээ очоод байна. орон нутагт эрх мэдлийг өгөөд байна. Өмнөх шиг "унтаа" УИХ биш. Бид энд "хэрэлддэг" ч ажлаа орон нутгаас эхлүүлээд байгаа юм. Төрийн бодлого шийдвэрээ тэгж гаргаад байгаа нь энэ УИХ, Засгийн газрын хувьд ололт.
-УИХ байгуулагдаад нэлээд хэдэн сар болж байгаа ч бүрэн бүрдээгүй байна. Өвөрхангай аймаг, Сонгинохайрхан дүүргийн асуудал юу болж байна вэ?
-Өвөрхангай аймгийн тойргийн асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хэн гарч ирэх нь хамаагүй, шийдэх л хэрэгтэй. Шийдвэр эцэслэсэн бол УИХ хаврын чуулганаар шийдвэрлэх үүрэгтэй.
-УИХ-ын болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг нэмэх төслийг өмнөх чуулганаар батлаагүй. Энэ төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэж өгөөч гэж МАН-ынхан хүссэн.
-Хаврын чуулганы эхэнд ярилцана биз дээ. Гэхдээ энэ Дэгийн хуулийн төслөөс болоод асуудал үүсээд, гацаад байгаа юм биш. Энэ УИХ хариуцлагатай байх ёстой. Хэрэв чи тангараг өргөсөн л бол үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хуралдаандаа суу. Хуралдаа суугаагүй байж хэвлэлээр олон юм бүү ярь, хуулиа санаачил. Санаачилгатай ажилла. Энэ бол бидний үүрэг. Тэрийгээ биелүүлээгүй байж улстөржинө, эсвэл хурлаа тасалдаг. Их хурал гэж шоучдын цугладаг газар биш. Ажил хийж түмний төлөө зүтгэдэг газар. Үүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж байна гэвэл “Уучлаарай, тийм юм байхгүй” гэж хэлье. УИХ-ын гишүүн гэж тэнгэрийн амьтан биш, түмний өмнө үүрэг хүлээсэн хүн гэдгээ сана. Тэгээд дараа нь бүрэн эрхээ ярь. Энэ нь буруу юм бол Д.Эрдэнэбат гэж нэг "шинэков" бүрэн эрхийг хөндөөд байна гэдэг гомдлоо гаргах нь нээлттэй. Ингэж шахсаны төлөө намайг дарамталж байна, дарангуйллаа гэж бүү ярь. Адилхан бүх эрх нээлттэй л байгаа.
-Намын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр “Нам өмчтэй байх хэрэгтэй юү” гэсэн асуудал хөндсөн. Оролцогчид “Өмчтэй ганц нам нь МАН” гэж байсан л даа. Ленины музей тойрсон маргаан гараад байгаа учраас үүнийг асууж байгаа юм. Та ямар байр суурьтай байна вэ?
-Хувьчлалын тухай ганц л зүйл хэлье. Аль нэг намд асуудал байгаа юм биш. 1990-ээд оны хувьчлал өмчийг дуудаж худалдах, менежментийн гэсэн хоёр аргаар явуулсан. Давуу эрх гэдэг зүйлийг санаачилсан байдаг. Чи ямар ч мөнгө төлөөгүй, танай нэр дээр байсан, ашиглаж байсан учраас эрх мэдлээ ашиглаад зүгээр л шилжүүлээд авчихсан. Эрх мэдлээр дамжуулаад шилжүүлээд авчихсан ийм зүйл зөвхөн МАН-ынх биш, олон байгууллага бий шүү. Хүний өмч рүү дайрах нь сонин биш, эрх мэдлээр далимдуулж улсын үнэ цэнэтэй, түүх соёлын холбогдолтой газрыг үнэгүй хувьчилсан нь зөв үү, буруу юу гэдэгт асуудал байгаа юм.
-Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст гарааны ижил нөхцөл алга, хуулиараа сурталчилгаа эхлэх болоогүй ч Төрийн тэргүүн давуу эрхээ эдлээд PR хийгээд байна гэсэн шүүмжлэл гарах боллоо.
-Сонгуулийн сурталчилгаа хийх, Ерөнхийлөгч үйл ажиллагаа явуулах эрх хоёр өөр. Өмнө нь ч гэсэн сонгууль болох гэж байна гээд Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа зогсоож байгаагүй. Ерөнхийлөгч ажлаа хийж байгааг хууль зөрчлөө, далд сурталчилгаа хийж байна гэж туйлширч, улстөржиж харж болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч сурталчилгааны чанартай үйл ажиллагаа явуулсан бол холбогдох байгууллагад гомдлоо гаргаж болно. Түүнээс биш, сонгууль дөхлөө гээд Төрийн тэргүүн ажлаа зогсоох эрх зүйн үндэс байхгүй.
-Танай нам Төрийн тэргүүнийг удахгүй болох сонгуульд дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа учраас л тийм хардлага гарч байгаа байх?
-Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ албан ёсоор зарлаагүй. Одоогийн Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших эрх нь тэргүүн зэрэгт нээлттэй байгаа гэдгийг яагаад хэлж болохгүй гэж. Өнгөрсөн дөрвөн жилд төрийг түвшин байлгахын тулд өрх гэрийн эзнийхээ үүргийг одоогийн Ерөнхийлөгч сайн гүйцэтгэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу бол тавдугаар сарын эхээр намууд төлөөллийн хурлаараа хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулна.
-2009 онд Ардчилсан намаас зургаан хүн нэр дэвшихээр горилж байсан. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өрсөлдөх хүн танай намд бий юү?
-Одоо ч зургаан хүн гарч ирж болно. Өрсөлдөгч гарч ирэхийг аль нэг нам хааж боогдуулах учиргүй. Манай намаас уг сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүн байвал мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлдөнө. Ямар ч хаалт байхгүй.
-Засгийн газрыг хамтарч байгуулсан намуудын нэг болох МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүмүүсээ нэрлэсэн. Засгийн газрыг байгуулахад хийсэн гэрээ ёсоор дараа дараагийн шатны сонгуульд ч хамтрахаар тусгасан. Гэхдээ МАХН-ынхан “Ардчилсан нам өөрсдөө гэрээгээ зөрчсөн учраас түүнийг мөрдөх шаардлагагүй” гэж байгаа. Ер нь энэ гэрээг эргэн харах хэрэгтэй ч гэсэн санал байгаа. Ардчилсан нам эхэлж гэрээгээ зөрчсөн үү?
-Сонгууль болохоор л гэрээ ярьдгаа болих хэрэгтэй. Гэрээг сөхөж хэрүүл хийгээсэй гэж хүсдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр гэрээнд сонгуультай холбоотой нэг л заалт бий. Харин Монгол Улсыг зөв хөгжүүлэхэд хамтарч ажиллаад, төрийн бодлогыг тодорхойлж, үр дүнд хүрэх л зорилготой амин чухал заалтуудыг бидэнд сонгуулиар үгүйсгэх эрх байхгүй. Чухал заалтуудаа хэрэгжүүлэхэд аль алинд нь эргэлзээ байх ёсгүй. Ардчилсан намд ийм эргэлзээ огт байхгүй. “Шударга ёс” эвсэлд ч ийм эргэлзээ байхгүй болов уу гэж бодож байна. Ардчилсан нам гэрээний ямар ч заалтыг зөрчөөгүй. Орон нутгийн сонгуулийн тухайд онцлогтой. Уг сонгуулийн хуулиар нэр дэвшүүлэх эрхийг орон нутгийн намын байгууллагад олгосон. Тиймээс орон нутгийн намын байгууллагууд хэнтэй эвсэхээ шийдээд явсан нь хуулийн хурээнд хийгдсэн асуудлууд. Ерөнхийлөгчийн сонгууль бол орон даяар болох учир улс төрийн намууд хэрхэн оролцох тухайгаа хоорондоо ярилцаад шийдэх эрх нь хуулиар нээлттэй. Ерөнхийлөгчийн сонгууль боллоо гээд уг гэрээг хөндөх шаардлага, үндэслэл байхгүй. Тэгж улс орны хувь заяаг улстөржүүлэх эрх аль ч намд байхгүй.
-Гэрээнд туссан тэр заалт амин чухал биш юм бол МАХН дангаараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь зөрчсөн хэрэг биш юм байна, тийм үү?
-МАХН дангаараа нэр дэвшүүлнэ гэдгээ зарлавал бид “Гэрээ зөрчлөө” гэхгүй. Юугаа нэгдүгээрт, юугаа хоёрдугаарт эрэмбэлэхээ л бодож, зөв ойлголцох нь чухал. Үүнийг улс төрийн өнцгөөс харж хүндрүүлээд, гэрээний бүх заалтыг үгүйсгээд урдаа тавьсан зорилгоо баллуурдах нь мунхаг хэрэг. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг Үндсэн хуулиар олгосон.
-Ардчилсан нам хэтэрхий дарангуйлсан байдлаар ажиллаж байна, цөөнхөө сонсдоггүй гэх мэт шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Бид ардчиллын тухай олон жил ярьсан. Манай улс ардчилсан улс. Монголд ардчиллын үнэ цэнэ байгаа. Үүнийг аль нэг улс төрийн хүчин гарч ирээд устгачихдаг зүйл биш. Харин энэ хугацаанд бид хуулиа хэр мөрдсөн, хэр хариуцлагатай ажиллаж чадсан бэ гэвэл асуудлыг өөр өнцгөөс ярина. Тиймээс бид хуулийн хүрээнд амьдарч суръя гэсэн зарчмыг л баримталдаг. Парламентад олонхи, цөөнх бий. Олонхи шийдвэр гаргадаг. Цөөнхийн үгийг сонсох ёстой, гэхдээ тэдний үг, шахалт болгоноор шийдвэр гарна гэж байхгүй. Цөөнх дандаа бойкот хийж, асуудлыг гацааж, хууль бусаар сөргүүлж ажиллана гэвэл хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн хүрээн дэх зөв ойлголцол, зөвшилцлийг хүлээж авна. Харин цөөнхөд дарамтлагдаад олонхи ажлаа хийж чадахгүй байдалд орж болохгүй. Тиймээс УИХ нь ч, Засгийн газар нь ч, гишүүд нь ч хариуцлагатай байх ёстой. Алдаж байгаа зүйл байгаа бол цөөнх ил тодоор хэлэх ёстой. Бидэнд төрийг урагш авч явах үүрэг хүлээлгэсэн. Үүргээ хэрэгжүүлэх нь бидний эрх. Олонхи дарангуйлаад байна гэж ерөнхий яриад байвал итгэлцэл улам алслагдана.
-Сайтуудын сэтгэгдэл бичихэд 700 гаруй үгийг кодлосон. Ямар нэг хараал хэлээгүй байхад л сэтгэгдэл нь орохгүй байна, үг хэлэх эрхийг боомиллоо гэсэн шүүмжлэл их байна. Энэ саналыг Ардчилсан намын бүлгээс гаргасан гэсэн яриа байна л даа.
-Бүлгээс энэ талаар ямар ч шийдвэр гараагүй. Үг хэлэх эрх чөлөөг боомилдог ардчилал гэж үгүй. Эзэнгүй үгтэй ардчилал гэж үгүй гэдгийг хэлчихье.
Г.ДАРЬ