Монгол Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны 3 дугаар сарын 30-31-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.Ноён Ш.Абэ айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар харилцан санал солилцоно.