logo
 “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, иргэдийг бичиг  баримтжуулах сарын аян”-г эхлүүллээ

“Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, иргэдийг бичиг баримтжуулах сарын аян”-г эхлүүллээ

2013/03/28

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, иргэдийг бичиг  баримтжуулах сарын аян”-г эхлүүллээ.

Уг аяны хүрээнд бичиг баримт нь зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгах, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримттай болгох бөгөөд  3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд явагдана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш