logo
Интернетэд хэт даврагчдын 10 мянга гаруй вебсайт ажиллаж байна

Интернетэд хэт даврагчдын 10 мянга гаруй вебсайт ажиллаж байна

2013/03/28
Эдүгээ Интернетэд хэт даврагчдын 10 мянга гаруй вебсайт байна гэж терроризмтэй тэмцэх албаны шинжээч Рохан Гунаратна хэт даврагч үзлийн асуудлаар Сингапурт зарлан хуралдуулсан олон улсын бага хурал дээр мэдэгдэв. Террористууд Интернет орон зайд амжилт гаргаж байна гэж шинжээч онцлов. Ойрын арван жилд хэт даврагч бүлгүүд интернетэд олшрохыг сөрөн зогсох үндэс суурь тавих хэрэгтэй гэж Гунаратна үзэж байна. Түүний хэлснээр одоо Интернетэд хэт даврагч үзэлтэй тэмцэж байгаа 100 орчим вебсайт бий. You Tube, Facebook, Twittter болон олон нийттэй харилцах өөр сүлжээг хэт даврагч үзэл тархаахад олонтаа хэрэглэж байгааг бага хуралд оролцогчид тэмдэглэв. Тэд лалын аядуу бодлоготой бүлгүүдэд хандан хэт даврагч үзлийг сурталчлахаас сэрэмэжлэх арга хэмжээ авахыг уриалжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш