logo
АНУ-ын Нууц албаны захиралаар 53 настай Жулия Пирсон томилогдлоо

АНУ-ын Нууц албаны захиралаар 53 настай Жулия Пирсон томилогдлоо

2013/03/28
 АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Төрийн тэргүүлэх зүтгэлтнүүдийг хамгаалах АНУ-ын Нууц албаны захирал болов. Ерөнхийлөгч Барак Обама мөн албан тушаалд 53 настай Жулия Пирсонийг томилох бодолтой байна. Тэрээр «томоохон арга хэмжээн дээр америкчуудыг хамгаалж, манай санхүүгийн системийн аюулгүй байдлыг хангаж  ерөнхийлөгчийг оролцуулан удирдагчид ба тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалах чанар чадвартай байна» гэж Барак Обама хэллээ. Урьд Пирсон Нууц албаны ажлын албаны удирдагч байсан аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш