logo
“Эрдэнэтийн овоо” орд орчмын талбайг нөөцөд авлаа

“Эрдэнэтийн овоо” орд орчмын талбайг нөөцөд авлаа

2013/03/29
Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөцийг 25 жил ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Эрдэнэтийн овооны орд орчимд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, хэтийн төлөв өндөртэй гэж тогтоосон талбайнуудыг Засгийн газар нөөцөд авах нь зүйтэй гэсэн саналыг Уул уурхайн яамнаас Засгийн газарт оруулж танилцуулсан байна. Ордын орчимд тогтоогдсон хэтийн төлөв бүхий 6 талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 3 талбайг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар тогтоолоор нөөцөд авсан ажээ. Мөн “Хужиртын гол”, “Эрдэнэт-ЗУ-3-1” талбайн тусгай зөвшөөрлүүд хуулийн дагуу хүчингүй болсон учир нэмж нөөцөд авах тухай Засгийн газрын тогтоол энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар гаргажээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртасах боломжтой гэсэн судалгаа гарсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш