logo
Налайхын уурхайн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна

Налайхын уурхайн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна

2013/03/29
Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар 2013.03.01-ны өдрийн 23/51/А/316 тоот хамтарсан тушаал гаргаж Налайхын нүүрсний орд газарт шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан.
Дээрх ажлын хэсэг Налайхын нүүрсний орд газарт 14 аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт явуулж байгаа 186 амны үйл ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу МХЕГ-ын Улсын байцаагчийн актаар зогсоосон.
Ажлын хэсэг ажиллах хугацаандаа нүүрс олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн байнгын эсэргүүцэлтэй тулгарч байгаа бөгөөд Улсын байцагчийн тавьсан лацыг хөндөж эвдэх, лацадсан лебёдка троссны хажуугаар өөр техник хэрэгсэл ашиглах зэргээр нүүрс олборлосон 20 гаруй зөрчлүүд гарч, 1 хүний амь эрсэдсэн байдалтай байна.
Уурхайн хаагдсан ам, малталт руу дураараа орох, амь эрсдэх магадлал өндөр байгаа тул ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд Налайх дүүргийн ард иргэд болон төрийн байгууллагыг нүүрсээр хангах асуудлыг шийдвэрлүүлэх, нүүрсний ордыг цагдаа, дотоодын цэргийн түр хамгаалалтанд авах, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах арга хэмжээ болон хогийн цэгийг цэгцлэх, уурхайн ам, малталтуудыг хааж, зарим боломжтой ордуудын аюулгүй байдлыг хангасанаар ажиллуулах ажлыг зохион байгуулах, санхүүжилтийг зохих эх үүсвэрээс шийдвэрлүүлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газрын байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулах ажлыг хийлгэх тогтоолын төсөл боловсруулаад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш