logo
Роснефть компанитай шатахууны үнэ бүрдэлтэнд ил тод байдлыг бий болгох гэрээ хийнэ

Роснефть компанитай шатахууны үнэ бүрдэлтэнд ил тод байдлыг бий болгох гэрээ хийнэ

2013/03/29
Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сул байгаагаас тухайн сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувь нь өөр эх үүсвэрээс нийлүүлэгдэж байгаа ажээ.
Тухайлбал, Швейцарийн Ганвор компаниас импортлогч компаниуд гэрээ хийж 20000 орчим тонн бүтээгдэхүүн, 2013 оны 1-2 сард БНСУ-аас 14000 тонн бүтээгдэхүүн, БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж сард 10,000 тн хүртэлх шатахууныг /АИ-92, дизель/ 100-150 ам.долларын хямд үнээр авахаар болсон байна.
Мөн холбогдох яамны болоод Газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс Роснефть компанитай шатахууны үнэ бүрдэлтэнд ил тод байдлыг бий болгох гэрээ хийхээр ОХУ-д ажиллаж байна.
Энэ сарын 19-нд Газрын тосны даргаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ ажиллах үеэр манай улсаас экспортолж байгаа “Дачин-33” ангилалын газрын тосны үнэтэй уялдуулж өрсөлдөх чадвартай үнээр нефтийн бүтээгдэхүүн импортлох гэрээ байгуулсан. Үүнтэй нэгэн адил байдлаар гэрээ байгуулахаар ОХУ-ыг зорьсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш