logo
Хэрэглэгчээ “гөлөг” болгодог хэрэглэгчийн “хаан”  Мобикомын өнцөгүүд

Хэрэглэгчээ “гөлөг” болгодог хэрэглэгчийн “хаан” Мобикомын өнцөгүүд

2013/03/29
Өнцөг №1: “Байна уу” утас тэтгэвэрт гарч, халаасладаг утас төрөв... Гар утас гэж нэрлэв
Өнцөг №2: Соёлын үрийг таригчийн жинхэнэ нэр Мобиком... Эцгийн нэр Япон, монголчилсон тайлбар- анхдагч үүрэн телефон
Өнцөг №3: Тендер гурван удаа нахиж  “Мобиком” ялав... Хоёр удаад “Белгиком”ялсан ч заавал “Мобиком”-ыг ялуулах нигууртай байжээ
Өнцөг №4: Тендер комиссыхон дараа нь “опт”-оороо Японд амарсан... Анхны авлигын хэргийг үндэслэгч гэгдэх болов
Өнцөг №5: 1995 онд үүрэн холбоо дэлхийд  анх хөгжиж, Мобикомын ачаар бид хоцроогүй... Яалт үгүй гавьяа л даа
Өнцөг №6: 15 жилийн өмнөх 3-р сарын 18-нд анхны хэрэглэгчээ бүртгэсэн гэж байгаа...Таван жил монопольдоно гэж эрхэлсэн
Өнцөг №7: Үнэ ханш тэнгэрт байлаа... Нэг минутын яриаг 500-аар зарж байв
Өнцөг №8: Монгол маань сарын хэрэглээндээ сая төгрөг элбэгхэн төлчихдөг баячуултай тулдаа “Мобиком” цулайсан
Өнцөг №9: Клип гээч нь 4000 төгрөгөөр борлогдож байв...Шуудангаас захиа авахад илгээгчийн хаягийг нь хаачихаад нэмэлт мөнгө төлбөл хэнээс ирсэнийг нь харуулахтай утга нэг
Өнцөг №10: “Мобиком"-д олон жил үнэнч явлаа... 2500-гийн vнэтэй картаас 150 төгрөг л бэлэглэж байна...
Өнцөг №11: Яг л дэлгvvрт ороод өөртөө бэлэг худалдаж аваад, урамшуулалд нь бэлэгнийхээ 5 хувьтай тэнцэх бохь авахтай адил... Өгөөмөр л байна ш дээ
Өнцөг №12: Мобигоосоо айхдаа аясаар нь амьдарсаар ирсэн... Сүлжээ уначихаад байхад холбоо барих гэдэг бидний буруу
Өнцөг №13: Тэгээд ч дуртай үедээ олон төрлийн техникийн болон үйлчилгээний өргөтгөл хийдгийг ойлгодоггүй юм уу
Өнцөг №14: Шинэ жилээр ачаалал ихэсдэг тул мэндчилгээгээ өмнө нь юм уу дараа нь хүргээрэй... За ойлголоо дарга аа 
Өнцөг №15: Зүгээр л гар утсаараа ярих эрхийг ноцтой зөрчиж байна гэцгээв ээ... Мобикомын хэнэггүйг мэднэ биз дээ
Өнцөг №16: Мобиком таван нас хүрч, Скайтел гэдэг дүүтэй болсон... Үнэндээ бол хэрэглэгч хуваагдаад дургүй нь хүрч л байсан байх
Өнцөг №17: Мобиком, Скайтел хоорондоо мессеж дамжуулах асуудлыг яриад гурван жил болсон...Хэрэглэгчид бид тэсвэртэйгээ нотлов
Өнцөг №18: Мобиком эрийн цээнд хүрч, эхнэр авч, Мобикарт, Мобистудент гэхчлэн найман хүүхэдтэй болов... Бас Юнител, Жи-Мобайл гэгч пацаануудыг хөтлөх болов
Өнцөг №19: Гэсэн ч багын зангаа тавихгүй юмаа... Өвгөн симтэй иргэдийг сүлжээ хязгаарлан өөр дээрээ ирүүлдэг байлаа
Өнцөг №20: Төлбөрөө төлөхгүй бол шүүхдэнэ шүү хэрэглэгч ээ... 1000 хол давсан хэрэглэгч шүүхдүүлсэн түүх бий шүү
Өнцөг №21: Хүлцэнгүй хэрэглэгчдээ араар нь тавив... Хэрэглэгчийн нэр, хаяг, утасны жагсаалтыг цагдаад өгчихжээ
Өнцөг №22: Тэр жагсаалтад манай улсын томчуулын дугаар ярайж байхыг “Нийгмийн толь”-оос харлаа... Төрийн өндөрлөгүүд юу ярьдгийг “Мобиком” болон манай цагдаагийнхан мэддэг.
Өнцөг №23: Тэгэхээр Япончууд ч манай томчуулын юу ярьдгийг өнгөтөөр мэддэг байж таарна... Монголд нууц гэж байдаг билүү
Өнцөг №24: Хэн дуртай хүнийхээ дуудлага, мессежийг нэгжих нь эрх гэнэ... Mобикомд ажилладаг танилтай бол түүнтэй маш болгоомжтой харьц
Өнцөг №25: Дорнод руу томилогдсон нөхөр нь Хаан банкнаас 100 саяыг луйвардах шахаж, баригдсан түүх бий... Сайн боловсон хүчинтэй шүү
Өнцөг №26: Гэсэн ч олон хүний амьдралд дэм болсон... Гар утасны ченж, гар утасны хулгайч, блок гаргагч, бусдад дамлагч гээд олон мэргэжил гараагүй юу
Өнцөг №27: Харин “Мобиком” корпораци мессэж уншиж чаддаггүй хэрэглэгчдээс ашиг олж чаддаг гүйлгээ ухаантай... Нэмэлт үйлчилгээ хэрэглэхгүй бол хаалгана гэдгээ хэлэхгүй яасан юм.
Өнцөг №28: Ямар нэгэн компани үйлчилгээний талаарх мессэжээ явуулж, хэрэглэгч үүнд төлбөртэй хариулах нь тухайн компани таны халаасыг суйлж байгаатай агаар нэг
Өнцөг №29: Мобигийн шинэ хүүхэд теле маркетинг үйлчилгээ... Чи хүсэхгүй байсан ч теле мэссэжийг хүлээж авахаас аргагүй.
Өнцөг №30: Яагаад гэвэл мобиком мөнгөө хийж байгаа болохоор хэрэглэгчийн дуртай дургүй падгүй за юу
Өнцөг №31: Гар утастай 5 хүн тутмын 3 нь ч билүү 4 нь ч билүү Мобиком хэрэглэдэг гэж рекламддаг юм байна лээ... Үнэн шүү тэр бол
Өнцөг №32: Юунд нь ингэтлээ татагддаг байна аа... Анхдагч болохоор тэр гэнэ
Өнцөг №33: Тэгсэн ч сольж болно шүү дээ... Хавь ойрынхон Мобигоор өвчилсөн хойно яалтай
Өнцөг №34: "Лаг"-ууд мобиком хэрэглэдэг гэсэн... Хамаг юмаа ломбардах шахаж байж, төлбөрөө төлдөг хүмүүс бий
Өнцөг №35: Мобиком эцэг эхийг тархидаж дуусаад Stars үйлчилгээгээр хүүхдүүд рүү оров... Мобикомын шуналд хэзээ хязгаар байлаа даа
Өнцөг №36: Төрсөн өдрөөр 30 минутын эрх өгдөг ч маргааш, нөгөөдөр нь ч ашиглаж болохгvй... Өнөөдөр миний төрсөн өдөр гэж зарлахад зориулагдсан эд
Өнцөг №37: Бусдад шилжvvлсэн нэгжийн 10 хувийг суутган авдаг... Мобиком хаа ч байхгүй өндөр хүүтэй ломбард ажиллуулж байна
Өнцөг №38: Олимпийн аваргууддаа өгсөн дугаараар “цөм” хийсэн... Залгасан хүн дампуурах шахсан. Одоо ч гэсэн хэвээрээ гэнэлээ
Өнцөг №39: Сарын эхэнд утсаа унтраагаад гадаад яваад иртэл суурь хураамжаас гадна яриагүй ярианы төлбөр гарчихдаг байгаа... Суурь хураамж бол угаасаа “Бандан тас”
Өнцөг №40: “Гадаадад гар утастайгаа” явахад “Уучлаарай таны залгасан хэрэглэгчийн орох ярианы түр эрх хаагдсан байна” гэж хэлж байгаа юм... Нэр төрийн баталгаа гэж энэ.
Өнцөг №41: Та сард 23100 төлөөд ухаалаг гар утастай болоорой... Би хэрэглэгч нь болсон, одоо болтол утас маань ухаан ороогүй л байгаа

Өнцөг №42: Хэрэглэгчдийн нууц хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг  хангах үүднээс 2010 онд кибер халдлагаас хамгаалах төв байгуулжээ… 650 мянган хүний мэдээллийг цагдаад өгч, сониноор зарлуулчихаад ухаардаг байгаа
Өнцөг №43: “SMS бичээд хүнд тусална гэдэг худлаа юм байна...Энэ мөнгөнөөс баян үүрэн холбооны операторууд 40%-ийг нь авч, туслуулдаг юм
Өнцөг №44: Нийгмийн сайн сайхны  төлөө 15 жилийн турш 3 тэрбум  гаруй төгрөгийг зарцуулсан... Аймаар их мөнгө цацжээ. Гэхдээ ихэнх нь ивээн тэтгэлэг нэрээр Монголын хамтлаг дуучдыг худалдаж авсан төлбөр.
Өнцөг №45: Өндөр үнээрээ арван жил биднийг дарласан даа дарласан... Үүнд МХХТГазар л буруутай
Өнцөг №46: Яг үнэндээ Мобиком олон дүүгээ бодоод л үнээ буулгахгүй байгаа гэсэн... Өөрт нь ч гэсэн ашигтай болохоор хүчлэхгүй шүү дээ
Өнцөг №47: Хөгжиж байгаа нь гэрлийн хурдаар юм аа... Сайхан л юм
Өнцөг №48: Хэрэглэгч чи өөрөө хурдан баян болж, 3G гар утас сонгохгүй бол ч... Хүний тооноос хасагдана шүү
Өнцөг №49: Өнгөрсөн онд хэрэглэгч төвтэй байгууллага болсон гэгддэг... Үнэндээ ашиг төвтэй байсныг түмэн гэрчилнэ
Өнцөг №50: Гэсэн ч “нэр хүндийн баталгаа” гэдгээ хэлсээр л байгаа... Маркетингийнхан нь гайгүй ажилладаг юм шиг байна лээ
Өнцөг №51: Мобигийн хойд эцэг нь Д.Болор... Тэр Мобигоо асар их бизнесийн ёс зүйтэй гэж дүгнэдэг
Өнцөг №52: Д.Болор өөрөө ёс зүйтэй хүн байхыг үгүйсгэхгүй... Гэхдээ хүүхэд бүр эцэг эхдээ хөөрхөн л харагддаг шүү дээ

Өнцөг №53: Мобикомын жинхэнэ уриа нь “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө..”

Өнцөг №54: Мобикомын тэмүүлэл таны халаас руу тэмүүлнэ...
Өнцөг №55: Бид ногоон бизнестээ үнэнч байх болно...Газар ухаж, байгаль сүйтгэдэггүй нь үнэн.
Өнцөг №56: “Мобиком” ноёлогч нь гэж үзвэл архи, тамхи, алтны компаниудтай уралдан манлай татвар төлөгчөөр шалгардаг нь аргагүй юм.
Өнцөг №57: Монголын хүн амын талыг нь байлдан дагуулсан... Чадаж байгаа юмыг яана вэ
Өнцөг №58: Чингис хааны ном дэлхийн шилдэг болоход энэ нь хэрэг болсон…Мобиком өөрөө Хэрэглэгчийн хаан юм чинь
Өнцөг №59: Сүүлийн 5 жил 155 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан гэж байгаа... Салбарын хөрөнгө оруулалтын 50 хувь, төсөвт төвлөрүүлэх татвар шимтгэлийн 70 хувийг дангаараа хийж байна, агуу юм аа.
Өнцөг №60: Юм хэлэх хүн байна уу...Байдаггүй л байхгүй юу
Өнцөг №61: Монголчууд гар утасгүй болоод л ирсэн ч... Одоо гар утасгүй бол үхэж мэднэ...
Өнцөг №62: Цаашдаа Моби яана гээч... Секунтээр тооцох ярианы төлбөр нь ......

Э.Болор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш